“Сонгуулийн дүн бидний хувьд цунами байлаа”НИТХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, нийслэлийн Ардчилсан намын даргын албан тушаалаас огцрох хүсэлтээ гаргахаа Э.Бат-Үүл мэдэгдлээ. Тэрбээр пүрэв гарагт мэдээлэл хийсэн бөгөөд НИТХ-ын сонгуулийн үр дүн нийслэлийн Ардчилсан намын хувьд “цунами” байлаа хэмээн тодотгосон юм. Мөн “НИТХ-ын сонгуулийн дүн гарч, нийслэлийн Ардчилсан нам 11 суудал авч, МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Ардчилсан нам, Ардын намынхан 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхмүүдээ албан ёсоор тодрууллаа. Товчхондоо, Монголын улс төрийн голлон тоглогчид тоглоомын дүрмээ баталж, тойргоо тодорхойлов. Эрх баригч, сөрөг хүчний орон зайг эзэгнэгчид улс төрийн “покер”-ийн ширээн дээр хөзрөө дэлгэсэн нь энэ. Гэхдээ энэ удаагийн сонгуулиас өнжиж, тойргийн гадна үлдэж буй гол хоёр хүчний лидерүүд цөөнгүй байна. Тухайлбал, эрх баригч Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ц.