Хэрхэн үнэгүй зар түгээх вэ?

UB Info

Зар гэдэг нь ямар нэг үйл явдлын тухай олонд мэдэгдэн, цуу тараах, түгээх гэсэн утгатай. Харин таны зар түгээж, цуу тараах орон зай UBinfo-д байгаа. Мэдээж хайсан бүхэн тань ч бас.

Таны байршуулсан зар UBinfo-ын 900,000 гаруй хэрэглэгчдэд хүрэх бөгөөд хамгийн таатай мэдээ нь үүнд огт үнэ төлбөр байхгүй.

Хэрхэн ашиглах вэ?

Маш энгийн, маш хялбар. UBinfo-н цэс бүр хэрэглэгчдийнхээ амьдралыг хөнгөвчилж тэдний цагийг хэмнэн туслах зорилготой байдаг.

Эхлээд зар нэмэхээс эхэлцгээе

1. Баруун дээд болон доод буланд байрлах “зар нэмэх” эсвэл “нэмэх” тэмдэг дээр дарахад зар оруулах алхам эхэлнэ.

2. Зураг, гарчиг, үнэ, дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг бүрэн гүйцэд бөглөж, тохирох ангиллыг сонгоно.

3. Ингээд таны зар Монголын хамгийн олон хэрэглэгчтэй мэдээ мэдээллийн UB info апп-д амжилттай байршлаа.

Мөн та хүсвэл зааврын дагуу нэмэлт үйлчилгээ аван өөрийн оруулсан зарыг онцлох болон анхаарал татах загвартай болгох боломжтой юм.

Одоо хэрэгцээт зүйлээ хайцгаая

UBinfo апп-ын "Зар" цэсэд танд хэрэгтэй бүх төрлийн маш олон зар бий. Тиймээс шууд хайлтаа эхэлье.

1. Нүүр хэсэгт байрлах ангилал дундаас та хайж буй зүйлийнхээ төрлийг нарийвчлан сонгох эсвэл хайлт хэсгээс шууд түлхүүр үгээр хайж цаг заваа хэмнэх боломжтой.

2. Хэрэв та яг одоо холбоо барих шаардлагагүй бол өөрт хэрэгтэй заруудыг бүгдийг нь хадгалах боломжтой. Мөн таны сүүлд үзсэн заруудыг систэм автоматоор ялгаж өгөх болно.

3. Зар байршуулсан хэрэглэгчтэй та утас болон и-мейл хаягаар нь холбоо барих боломжтой.

Ингээд бид "ЗАР" цэсийн талаар мэдээлэлтэй боллоо. Харин одоо хайсан зүйлээ эндээс ол. Түгээх зүйлсээ энд байршуул.

САНАЛ БОЛГОХ