Хятадын эдийн засгийн өсөлт хоёр дахин буурна

ЗГМ: Сэдэв


  • БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд хоёр дахин буурах таамгийг Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк танилцуулсан. Жилд дунджаар зургаа орчим хувиар өсөж байсан эдийн засаг ийнхүү хоёр дахин агших төлөвтэй
  • Хятадын эдийн засгийн агшилт уул уурхайн салбарт шууд мэдрэгдэж эхэлсэн. Нүүрсний татан авалт буурч, экспорт багасах нь улам тодорхой болж байна
сэргэсэн ч хэвийн хэмжээнд хүрээгүй байна. Тус индекс өнгөрсөн хоёрдугаар сард түүхэн доод түвшинд хүрч, огцом буурсан билээ. Хятадын нийт жижиг аж ахуйн нэгж, компаниудын 70 хувь нь ажилдаа эргэн орсон хэдий ч жигдрэхэд багагүй хугацаа орох бололтой. Бараа, бүтээгдэхүүний борлуулалт эрс саарсан, үйлчилгээний салбарын эрэлт хумигдсан, бизнесүүд зогсонги байдлаас хараахан гарч чадаагүй л байна. Дэлхийн нөлөө бүхий эдийн засаг хямрал, хүндрэлтэй нүүр тулжээ. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт ч мөн адил уналт үргэлжилсэн хэвээр байна. COVID-19 цар тахлаас шалтгаалан коксжих нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ болон Хятадын эрчим хүчний нүүрсний үнэ цаашид буурах төлөвтэй болсон нь тодорхой боллоо. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд хоёр дахин буурах таамгийг Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк танилцуулсан. Жилд дунджаар зургаа орчим хувиар өсөж байсан эдийн засгийн өсөлт ийнхүү хоёр дахин агших шинжтэй.
Өөрөөр хэлбэл, Хятадын эрэлт хэрэгцээ, аж үйлдвэрийн салбарын хэрэглээ тэр хэрээр буурна гэсэн үг. Ийм нөхцөлд дэлхийн улс орнуудаас худалдан авч ирсэн эрдэс түүхий эдийн биет хэмжээ дагаад буурах төдийгүй үнэ уруудах дохио болов. Хятадын Төрийн зөвлөл эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч эхэлсэн ч өсөлт урьдын түвшинд хүрэхээргүй байна. Өмнөд хөрш Засгийн газрын тусгай зориулалтын бонд нэмж гаргаж, хөрөнгө оруулалт дэмжих, автомашины худалдан авалтыг татвараас чөлөөлөх, жижиг дунд үйлдвэрлэгч, компаниудад санхүүгийн дэмжлэг олгох хүрээнд нэг их наяд юанийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэг эдийн засгаа өсөлттэй авч гарах бүхий л оролдлого авч байна. COVID-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засагт нь үүсээд буй сөрөг нөлөөг саармагжуулах бодлогыг мөн хэрэгжүүлэхээ Хятадын Ардын банк зарласан. Эдгээр нь эдийн засгаа аврах ажиллагаа бөгөөд хямрал, хүндрэлийг тэсэж гарахад чиглэж буй. Манай улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс борлуулахаар төсөвт тооцсон. Гэтэл тодотгол хийхгүй гэж Сангийн сайд удаа дараа мэдэгдсэн ч зах зээл эс хүссэн ч тодотгол хийхэд хүргэж байна. Хятадын эдийн засгийн агшилт манай уул уурхайн салбарт шууд мэдрэгдэж эхэлсэн. Нүүрсний татан авалт буурч, экспорт багасах нь энэ бүхнээс улам тодорхой болж байна. Гаднаас нүүрс импортоор авах бус дотоодын уур хайгаа ажилтай, орлоготой байлгахад өмнөд хөрш анхаарч, бодлогоо үүнд хандуулах боллоо.
САНАЛ БОЛГОХ