Дэлхийн банк газрын тосны үнийн таамгаа бууруулав

ЗГМ: Сэдэв

Шинэ төрлийн коронавирусийн хямралаас үүдэлтэй таваарын зах зээлийн шок цаашдаа үргэлжлэх төлөвтэй гэж Дэлхийн банк үзэж байна. Тухайлбал, эрчим хүчний салбарын түүхий эдийн үнэ 2019 оныхтой харьцуулахад 40 хувиар доогуур байна гэж тооцоолжээ. Энэ онд вирусийн хямралаас шалтгаалж газрын тосны үнэ түүхэндээ анх удаа хасах руу орсон юм. Харин гүн уналтын дараах сэргэлт мөн л түүхэнд байгаагүй удаан бөгөөд сулхан байх төлөвтэй. Энэ нь цар тахлын сөрөг үр дагавар таваарын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд урт хугацаанд нөлөөлөх шинжтэй байгааг онцолжээ. Улмаар Дэлхийн банк газрын тосны үнийн таамгаа бууруулж, 2020 онд 35 ам.доллар орчим байна гэж тооцоолж байна. Харин ирэх 2021 онд 42 ам.доллар болж бага зэрэг өснө гэж төсөөлжээ.

САНАЛ БОЛГОХ