Европын Төв банк 85.1 тэрбум еврогийн үнэт цаас худалдаж авав

Мэдээ

Зургадугаар сард Европын Төв банк бүсийн компаниудад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 85.1 тэрбум еврогийн үнэт цаас худалдаж авсан байна. Ингэснээр өнгөрсөн сарын сүүлийн байдлаар Европын Төв банкны эзэмшлийн хувийн болон Төрийн хэвшлийн бонд 1.08 их наяд еврогоос давлаа. Хэдий тийм боловч британичуудын Европын Холбоог орхих гэнэтийн шийдвэр нь худалдан авалтыг эрчимжүүлэх шийдвэрт нөлөөлөөгүй гэж тус банкны удирдлага мэдэгдсэн юм. Европын Төв банкны Ерөнхийлөгч Марио Драги "BREXIT-ийн санал хураалтын дүн мөнгөний зөөлөн бодлогын хэрэгжилтэд нөлөөлөхгүй" гэж мэдэгджээ. Энэ сарын ээлжит хурлаар хэрэгжүүлэх арга хэмжээндээ өөрчлөлт оруулж болзошгүй гэж дийлэнх шинжээчид дүгнэж байна. Учир нь BREXIT-ийн дараа хөрөнгө оруулагчид харьцангуй эрсдэлгүй үнэт цаас худалдаж авах болсноор бусад хувьцааны зах зээлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж, бүсийн орнуудын Засгийн газрын бондын өгөөж унахад хүрсэн юм.


САНАЛ БОЛГОХ