Гарааны бизнесийн онлайн уралдаан

UB Info

Манай Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл ТББ нь гарааны бизнес эрхлэгчдийг глобал түвшинд хүргэх гүүр байх, олон улсын болон дотоодын бизнесийн түншлэлийг бий болгож Монголын залуу энтрепнерүүдийн ирээдүйг бэхжүүлэх замаар энтерпренерт соёлыг Монгол Улсад бий болгоход хувь нэмэр болж байгаа билээ.

Ковид-19 цар тахал дэлхий даяар үүссэнээс хойш манай улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болон үйл ажиллагаагаа бүр зогсоох сорилттой тулгарч байсан үндэсний үйлдвэрлэлийн зарим компаниудад дэмжлэг үзүүлэн Зайсан Хилл цогцолборт худалдааны цэгийг төлбөрийн 0₮-ийн нөхцөлтэйгээр нээж өгч дэмжиж ажиллаж байна.

Харин энэ удаад өөрийн бренд, аж ахуй, үйлдвэрлэл, технологи хөгжүүлж бизнес эрхлэх сонирхолтой бүхий л хүн бүрт нээлттэй бизнес санаагаа уралдуулж хөрөнгө оруулалт авах хүсэлтэй хүмүүсийг хамруулсан “Гарааны Бизнесийн Онлайн Уралдаан”-ыг Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөлийн үүсгэн байгуулагчдын нэг О.Тэнүүний санаачилгаар зохион байгуулж байна!

Тус тэмцээнд Гарааны бизнес болон шинэ содон бизнес санаа хөгжүүлэгч Та бүхэн өөрийн санаагаа бодит бизнес болгож 50,000,000₮ сая хүртэлх хөрөнгө оруулалтыг олгох боломжтой!

Хөрөнгө оруулагч

Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн хамтран үүсгэн байгуулагч, Оюуны ундраа группийн гүйцэтгэх захирал Отгонбаярын Тэнүүн

Хөрөнгө оруулах дүн

50,000,000₮ (тавин сая төгрөг) хүртэлх. Таны хүссэн хөрөнгө оруулалтын дүн тавин сая эсвэл түүнээс бага байж болно. Хөрөнгө оруулагч шилдэг гарааны нэг эсвэл түүнээс дээш бизнес сонгож болно.

Сонгон шалгаруулалтын явц

Нэгдүгээр шат: Бүртгүүлэх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл бөглөх, 3 минутд бизнес санаагаа танилцуулах.

Хоёрдугаар шат: Нэгдүгээр шатанд шаардлага хангасан хувь хүн, компаниуд хөрөнгө оруулагчтай онлайн лайваар асуулт хариулт явагдах болно. Гуравдугаар шат: Хөрөнгө оруулалт авахаар шалгарсан гарааны бизнесийг ЗБЭЗ ТББ-ын үйл ажиллагааны дундуур зарлаж, цаашдын хамтын ажиллагааг эхлүүлнэ.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ПРОТОКОЛ

Нэгдүгээр шат

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хувь хүн, гарааны бизнес эрхлэгчид ЭНД дарж бизнес санааныхаа танилцуулгыг бичин 2020 оны 12-р сарын 25-ны 18:00 цагаас өмнө илгээнэ. Хоцорсон бүртгэлийг хүчингүйд тооцно

2. Бүртгэлийн мэдээлэл дээр өөрийн болоод гарааны бизнесийн талаар үнэн зөв мэдээлэл оруулна.

3. 3 хүртэлх мин багтааж бизнесээ танилцуулсан видео рекорд хийж Youtube дээр олон нийтэд нээлттэй Public байдлаар эсвэл Enlisted байдлаар байршуулна. Видеоны чанар сайн, аудионы чанарт анхаарна уу.

Видео питчингдээ заавал дараах асуултад хариулсан байдлаар бэлтгэсэн байна:

  • Тус бизнес санаа яагаад хэрэгжих шаардлагатай, учир шалтгаан, хэрэгцээ
  • Тус асуудлыг шийдэх таны шийдэл эсвэл хэрэгцээг хангах таны санал
  • Тус бүтээгдэхүүн, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн өнөөгийн байдал
  • Зах зээлийн яг ямар хүрээнд таны бүтээгдэхүүн хүрэх мөн хэрхэн - Санал болгож буй ашгийн хувь, хэмжээ болон бизнес төлөвлөгөө
  • Танд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа мөн тус үнийн дүнд бизнесийн хувьцааны хэдэн хувийг хөрөнгө оруулагчид санал болгох
  • Тус хөрөнгө оруулалтыг ямар зүйлсэд зарцуулах

Хоёрдугаар шат

4. Сонгогдсон бизнесийн саналуудтай онлайн шууд ярилцлагыг хөрөнгө оруулагч хийнэ. Цаашдын төлөвлөгөө мөн тавих саналуудыг хөрөнгө оруулагчид танилцуулна.

5. Шалгарсан гарааны бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчаас зөвлөмж зөвлөгөө, туршлага солилцох ба ганцаарчилсан ярилцлага хийнэ. Тухай бүрт мэдэгдэнэ.

Гуравдугаар шат

6. Дээрх асуулгуудын хүрээнд таны илгээсэн мэдээлэлд үндэслэн шалгаруулалтын хариуг 2021 оны 1 дугаар сарын 4-нд таны бүртгүүлсэн цахим шуудан эсвэл тухаййн үеийн байгууллагын үйл ажиллагааны дундуур зарлах болно. Тухай бүрт мэдэгдэнэ.

7. Шалгаруулалтад тэнцсэн стартап/энтрепренерүүдтэй хамтын ажиллагааг эхлүүлнэ.

Хөрөнгө оруулалт хийхгүй байх шалтгаан:

  • Монгол Улсын баримталдаг бодлого, хууль эрх зүйн акт баримт бичгийг зөрчөөгүй байх
  • Оюуны өмчийн болон экологийн тухай хуулиудыг зөрчөөгүй байх
  • Бизнес санаа бүтээгдэхүүн болж гарахад 2-оос дээш жил шаардагдах
  • Бизнес санаатай холбоотой мэдээ, мэдээллийг нуун дарагдуулсан байвал
  • Бизнес санаа зорилго тодорхойгүй байх
  • Бизнес санаачлагч бэлэнчлэгч сэтгэлгээтэй, багаар хамтран ажиллах чадваргүй бол

Амжилттай питч буюу бизнес найраа хэрхэн хийх вэ?

1. Товч бөгөөд тодорхой, оршил богино байлгах.

2. Яагаад, юуг, хэрхэн гэсэн дарааллаар бизнес санаагаа илэрхийлэх Жнь: Яагаад тус санаа хэрэгжих шаардлага, зах зээлийн талаар, тус хэрэгцээнд тулгуурлаж юуг ямар нөөц баялгаар хэрхэн хэрэгжүүлэх.

3. Тус бүтээгдэхүүн зах зээлд гарснаар хүмүүсийн амьдралд ямар давуу тал, мөнгө, цаг, энерги хэмнэх боломжтой гэх мэт.

4. Боломжтой бол зурагт дэлгэц, самбар ашиглах нь илүү үр дүнтэй

Дэлгэрэнгүй мэдээллийг: 83104444

Танд амжилт хүсье!

САНАЛ БОЛГОХ