Монос групптэй танилцсан нь

UB Info

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам; Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл ТББ-ийн хамтарсан бизнес аялал энэ оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа билээ.

Бизнес аялалын анхны байгууллага болгож бид Монголын эм бэлдмэл, гоо сайханы салбарт тэргүүлж буй МОНОС группын хүнс болон эмийн үйлдвэрүүдээр салбарын болон тус бизнест хөл тавьж буй залуусын хамтаар танилцлаа. Үйл ажиллагааг дэмжиж урт хугацаанд хамтран ажиллахаар болж буй '' Бөх Зөн Тур'' ложистикийн компанийн хамт олонд мөн талархал илэрхийлье!

Монос группийн компаниуд нь Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тэй хамтран зохион байгуулдаг 'ТОП-100' аж ахуйн нэгжийн нэгээр жил бүр шалгардаг эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч ууган компани юм. Энэхүү «Бизнес Аялал» нь ирээдүйд хувийн бизнес эрхлэх хүсэлтэй эсвэл аль хэдийн ажиллаж буй бизнесийн талбартайгаа лавшруулан танилцаж туршлага солилцох, техник технологи судлах болон салбарын мэргэжилтнүүдээс хүссэн мэдээллээ биечлэн авах боломжийг залуус болон гарааны бизнес эрхлэгчдэд олгох зорилготой хөтөлбөр биднийг дэмжин, үйл ажиллагаагаа танилцуулж, туршлага солилцсон МОНОС группын хамт олондоо гүн талархал илэрхийлье!

Цар тахлаас улбаатай тус хөтөлбөрийг 15 хүний бүрэлдэхүүнтэй халдвар хамгаалалтын дүрмийг баримталж ажилласан болно. Тус хөтөлбөр нь бизнес эрхлэгч нарт шинэлэг техник технологийн мэдээлэл, Ноу-Хау олгох зорилготойгоор цаашид тогтмол явагдах юм.

Дараагийн аялалд хамрагдахыг хүсвэл манай Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл хуудсанд эсвэл 976+83104444 утсанд хандаарай.

САНАЛ БОЛГОХ