Гэр хорооллын дахин төлөвлөлт гацав

Мэдээ

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг зургаа хүртэлх сараар гацаасан зургаан компанийн эрхийг цуцлав. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч “Өндөр буянт холдинг”, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч “Заг”, “Заг девелопер” ХХК-иудын түншлэл. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр орчим төсөл хэрэгжүүлэгч “Монгол дайван” ХХК, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны 105 дугаар сургууль орчим хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Тоб” групп, Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Эрэл” ХХК багтжээ.


Мөн Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр орон сууцны 14 дүгээр хороолол орчим төсөл хэрэгжүүлэгч “Бүрд” констракшн, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цэргийн хотхон” орчимд төсөл хэрэгжүүлэгч “Хас харш” ХХК- ийн эрхийг цуцалж, төслийн үйл ажиллагааг нь зогсоов.
САНАЛ БОЛГОХ