Австралид сурмаар байна уу? Австралийн боловсролын үзэсгэлэн яармаг 2021

UB Info

Монгол Улс дах Австралийн худалдааны хөрөнгө оруулалт төлөөлөгчийн газраас зохион байгуулдаг “Австралийн Боловсролын Үзэсгэлэн Яармаг 2021” энэ жил 9 дэх удаагаа болох гэж байна.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэ арга хэмжээ энэ жил Ковид-19 цар тахалтай холбоотойгоор цахим орчинд болж байгаагаар өмнөх жилүүдийнхээс ялгаатай ч оролцогч байгууллагууд, үзэсгэлэнгийн агуулга, Австралид суралцах сонирхолтой оюутан залуус, тэдний эцэг эхэд хэрэгтэй, шаардлагатай мэдээллийг бүрэн дүүрэн авах боломж огтхон ч өөрчлөгдөөгүй.

Энэ удаагийн арга хэмжээнд нийт 82 их, дээд, дунд сургууль, хэлний сургуулиуд оролцохоос гадна Австралийн мужуудын Засгийн газрын төлөөлөгчид таны сонирхсон бүх асуултанд хариулах болно.

“Австралийн Боловсролын Үзэсгэлэн Яармаг 2021” оролцохын тулд та ЭНД дарж, бүртгүүлэхэд л хангалттай. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар үзэсгэлэнд хэрхэн нэвтрэх заавар очих болно. Энэ вэбсайт Монгол хэл дээр бүтээгдсэнээс гадна арга хэмжээнд оролцож буй зарим сургуулиуд Монгол дахь төлөөлөгчдөө оролцуулж байгаа болохоор хэлний бэрхшээл үүснэ гэж санаа зовох хэрэггүй.

“Австралийн Боловсролын Үзэсгэлэн Яармаг 2021” онлайн арга хэмжээний лобби. Эндээс та сургуулиуд, байгууллагуудын бүхээгийн сонгон зочлох боломжтой.

Дэлхийн шилдэг сургуулиудын олонх нь байдаг Австралид одоогийн байдлаар 6000 гаруй Монгол оюутан суралцаж байна. Хэрэв та дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боловсрол эзэмшиж, ирээдүйгээ баталгаажуулахыг хүсч, төлөвлөдөг бол “Австралийн Боловсролын Үзэсгэлэн Яармаг 2021” танд хэрэгтэй мэдээллийг нэг дороос олж авч, зөв сонголт хийхэд туслах болно.

Танд амжилт хүсье!

“Австралийн Боловсролын Үзэсгэлэн Яармаг 2021” арга хэмжээний оролцогч сургуулиуд болон байгууллагуудын бүхээгт зочилж, сургуулийн тухай мэдээлэл, зураг, видео мөн сургалтын хөтөлбөр, сургуулийн танилцуулгыг татан авах боломжтой. Бас үзэсгэлэнгийн вэбсайтнаас сургуулиа байршил, эзэмшихийг хүсч буй боловсролын зэрэг дэв, сургуулийн нэрээр хайлт хийж, хүссэнээ хурдан олж болно. Сонирхсон сургууль болон байгууллагатай холбогдож, тэдэнтэй чатаар эсвэл дүрсээ харан харилцах боломжтой.

Арга хэмжээнд бүртгүүлж, оролцох эрхээ баталгаажуулахыг хүсвэл ЭНД дарна уу.

САНАЛ БОЛГОХ