Секс тоглоомын талаар бидний мэддэггүй "Бүх зүйл"

UB Info

Өмнө нь энэ талаар ярьж бичихэд хүмүүс эвэртэй туулай харсан мэт байдаг байсан үе одоо өнгөрчээ. Харин одоо секс тоглоом бол соёлтой боловсон хүн бүрийн хэрэглээ болсон гэхэд хилсдэхгүй. Энэ жижиг тоглоомууд бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт гэх мэт олон бараан асуудлын тоог цөөлөх шийдэл болж байна.

Секс тоглоомыг ихэвчлэн ганц бие бүсгүйчүүд хэрэглэдэг гэсэн ташаа ойлголт байдаг. Гэвч хосуудын бэлгийн амьдралыг ч бас амталж болно. Ямар ч хуучинсаг үзэлтэй хүн, секс тоглоом хэрэглэхээс татгалзаж чаддаггүй юм шүү.

Тоглоомоо яаж сонгох вэ?

Сүүлийн маш олон төрлийн секс тоглоомууд байдаг болсон. Тэдгээрийн алинаас нь эхэлж сонгохоо мэдэхгүй байвал, хамгийн түрүүнд өөрийнхөө сэрлийн цэгүүдийг тодорхойлохыг зөвлөж байна. Хэлүү, үтрээ, бэлгийн уруулынхаа хаана илүү сэрэлтэй гэдэгтээ тохируулж жижигхэн чичрэгч эсвэл хиймэл эрхтэн худалдаж авахын аль нэгийг сонгож болно.

Секс тоглоом худалдаж авахдаа дараах хэд хэдэн хүчин зүйлийг бодолцох хэрэгтэй:

- Хэн тоглоомыг хэрэглэх вэ? Чи ганцаараа юу эсвэл хайрттайгаа хамтдаа юу?- Тоглоом чинь чамд ямар үйлчилгээ үзүүлдэг байгаасай гэж хүсэж байна? Чичрэх, эргэх, мушгирах...?
- Тоглоом чинь ямар хэлбэр дизайнтай байгаасай гэж хүсэж байна? гэх мэтийг бодолцож өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлээрэй.

Хамгийн чухал нь биед чинь 100 хувь аюулгүй материалыг л сонгох хэрэгтэй. Силикон, шил, металл зэрэг янз янзын түүхий эдээр хийгдсэн бүтээгдэхүүнүүд байдаг.

Гадаргуу нь ямар байвал чамд таалагдах бол? 

Товруутай, гулгамтгай зөөлөн, янз янзын сэрлийн бүсэд чинь хүрэх онцгой хэлбэртэй ч байж болно. Өөрийн сексийн дур сонирхлыг тодорхойлох нь чухал байгаа биз?

Дараагийн бодолцох зүйл бол хэмжээ! Том жижиг, халаасны гээд янз янз бий. Аль ч хэмжээг нь сонгосон чамд л тохирч байвал болох нь тэр. Эхний удаад ихэнх бүсгүйчүүд хэлүүнд иллэг хийгч мэтийн овор хэмжээ багатайг сонгодог. Энэ нь анхны туршилтаар өөрийнхөө таашаал хөдөлгөдөг хэсгүүдийг олж нээхэд тусалдаг аж. Секс тоглоомтой сайтар танилцаад ирэхээрээ илүү адал явдалтай, “сахилгагүй” бүтээгдэхүүн сонгоорой.

Хаанаас авах вэ?

Хэрвээ гадуур гарч дэлгүүр хэсэхээс санаа чинь зовж байвал хамгийн зөв сонголт нь онлайн шоп байх болно. Секс тоглоом зарж борлуулдаг онлайн шоппууд чиний нууцыг чанд хадгалж, захиалга хүргэлтийг маш боловсон хийдэг. Бараа хүргэж буй хүргэлтийн ажилтан тухайн барааг ямар бараа гэдгийг мэддэггүй бөгөөд маш сайн баглаа боодолтой байдаг.

Секс тоглоомыг харилцаандаа хэрхэн нэвтрүүлэх вэ?

Энэ талаар хамтрагчтайгаа ярилцаж санаа бодлыг нь сонсох хэрэгтэй. Үүний дараагаар харилцаагаа илүү сахилгагүй болгохыг хүсэж байвал гэнэтийн бэлэг болгож түүндээ бэлэглэж болох юм. Секс тоглоом хосуудын харилцаанд нэвтрэх үед харилцаа нэг шат улам бат бөх, сонирхолтой болдог гэж үздэг.

Хэрвээ хэлэлцээд хэрэглэхээр шийдвэл хайрттайгаа цуг тоглоомоо сонгоорой. Тэгвэл та хоёр хэн хэнийхээ хүсэл сонирхол таашаалд нийцсэнийг сонгох болно.

Хэрэв та дээрх тоглоомуудыг авахыг хүсэж байвал ЭНД ДАРЖ эсвэл 75752020 дугаараас шууд захиалах боломжтой.

САНАЛ БОЛГОХ