"Их Тэсрэлт"-ийн үеэр яг ч их тэсрэлт болоогүй тухай...

UB Info

Ингэж төсөөлбөл танд илүү амар.

Мишель Таллер: Элисса, та одон орон судлалын салбарт хөндөгдөөд буй хамгийн шилдэг асуултыг тавьжээ: Манай орчлон ертөнцийн үүсэл Их Тэсрэлтээс үүдсэн ч яг хаана болж өнгөрсөн хэрэг вэ? Би яагаад энэ асуултад ийм их дуртай вэ гэхээр, Их Тэсрэлтийн талаарх хамгийн түгээмэл буруу ойлголтуудын талаар тайлбар өгөх боломж олгодог юм л даа. “Их Тэсрэлт” гэдэг үгийг сонсох болгонд ямар нэг байдлаар тэсэрч, дэлбэрсэн зүйлтэй холбоотой байдаг. Бид бүгд л дэлбэрэлт хэрхэн болж өнгөрдгийг мэднэ шүү дээ: юмс гол цэгээсээ тал тал тийш нисэж оддог. Үнэнийг хэлэхэд, ихэнх эрдэмтэд Их Тэсрэлтийг дэлбэрэлт хэмээн авч үзэх ихээхэн дургүй байдаг. Учир нь ингэж тодорхойлох нь шууд таныг буруу зүйл бодоход хүргэдэг юм. Галактикууд нэгдсэн төв цэгээс тал тал тийшээ хоосон орон зай руу, бие биенээсээ салж одох ч гэдэг юм уу. Гэтэл бидний ажиглаж буй ертөнц үүнтэй огтхон ч төсгүй. Жишээлбэл, Хаббл телескопоор бидний харж чадах хамгийн бүхэллэг хэмжээ ойролцоогоор 13 тэрбум гэрлийн жилийн зай бөгөөд энэ эзлэхүүн тэр чигтээ галактикаар дүүрэн. Орчлон ертөнцөд хоосон төв гэж огт байхгүй. Бидний аль эсвэл өөр хэний ч ажиглаж чадахгүй бас нэг зүйл байгаа нь, бид тэлсээр буй ертөнцийн захын ирмэгээр нь байрлангаа бүх галактикуудыг нэгэн талд байрлаж буйгаар нь ажиглаж буй явдал юм. Сансар огторгуйн ‘дотогш’ ажиглах үед үүний гадна талд нь хоосон орон зай л оршиж байгаа гэж бодох нь эндүүрэл юм. Сансрын орон зай хэзээ ч тэгж харагддаггүй. Бид өөрсдийгөө тойрон хүрээлж буй галактикуудыг л харна; учир нь орчлон ертөнц үүгээр дүүрэн юм шүү дээ.

Тэгэхээр яг үнэн хэрэгтээ ямар үйл явц болж өнгөрч байдаг юм бол оо? Энэ асуудал явсаар Их Тэсрэлтийн хамгийн чухал цэгт хүрдэг. Их Тэсрэлт материар дүүрэн дэлбэрэлт биш, харин орон зайн өөрийнх нь тэлэлт байсан юм. Юу гэсэн үг вэ гэхээр, орчлон ертөнцөд буй ямар ч хэмжээний орон зай байсан гэсэн тэлсээр байгаа бөгөөд бүх зүйл бүх зүйлээсээ холдсоор байгаа. Төсөөлөхөд бэрх гэдгийг нь мэдэж байна аа. Зарим хүмүүс бөмбөлөг үлээснээ “А-ха! Бөмбөлөгт хоосон төв гэж байгаа, бүх зүйл тэр цэгээс тэлж байгаа” гэх мэтээр ярьдаг нь мөн л таны толгойг эргүүлэх вий. Хамгийн гол анхаарлаа хандуулах ёстой хэсэг нь бөмбөлгийн гадаргуу гэдгийг тэд орхигдуулдаг. Бөмбөлгийн дотор эсвэл гадар гэсэн ойлголт байхгүй, зөвхөн хаймарны 2 хэмжээст гадаргуу л байна гэж төсөөлье. Дотогш нь үлээж эхэлмэгц тэр гадаргуу бүх тал руу тэлж эхэлнэ. Бөмбөлгийн гадаргуу дээр жижиг зурааснууд зурлаа гэж бодоход тэр зураас бүр бусад зураас бүрээсээ холдож эхэлнэ. Гэхдээ хэрэв чи зөвхөн бөмбөлгийн гадаргуу дээр зорчиж чадах ямар нэг 2 хэмжээст амьтан байлаа гэж бодвол зөвхөн наад захын л зүйлсийг ойлгох бөгөөд жишээ нь дээр, доор гэсэн ойлголтын талаар ч сайн мэдэхгүй, хэрэв бүхэлдээ 2 хэмжээст амьтан байлаа гэж авч үзвэл бусад өөр хоорондоо улам тэлсээр буй цэгүүдийг олж харах байсан. Гэвч энэ тохиолдолд ямар ч хоосон төв байхгүй.

Гол асуудал нь юу вэ гэвэл, бидний 3 хэмжээст орчлон ертөнцөд өөр хэмжээс рүү тэлэх шаардлага байгаа юу? Үнэндээ бол хариулт нь үгүй; орон зай өөрөө томорч болдог. Бид нийт орчлон ертөнцийн хязгаарыг мэдэхгүй. Бөмбөлгийн гадаргууг бодсоны оронд орчлон ертөнцийг хаймар дэвсгэр байна гэж төсөөлбөл, тэрхүү хаймар дэвсгэрийг сунгасаар байж болох юм. Ингэж тэлсээр байгаа дэвсгэрийн бүх зүйл нь тал тал тийш сунасаар байгаа бөгөөд хоосон төвгүйгээр – хаа ч хүрсэн сунаж, томорсоор байгаа хаймар л тааралдах болно. Орчлон ертөнцөд ямар ч зах, ирмэг байхгүй талаар бид мэднэ. Орчлон ертөнц үнэхээр хязгааргүй юу? Үнэндээ бол бид мэдэхгүй. Магадгүй орчлон ертөнц бидний мэдэхгүй бүр аугаа хэлбэртэй ч байж болох шүү дээ. Гэсэн ч хамгийн гол санаж явах зүйл бол хоосон төв гэж үнэхээр байхгүй. Их Тэсрэлт сансар огторгуйн бүх уудамд тохиолдож, энэхүү уудам дахь орон зай тэр чигтээ тэлж эхэлсэн. Юу гэсэн үг вэ гэвэл, бид алсад буй аль нэг галактикийг эрж хайх үед биднээс улам л холдон одож байгааг нь ажиглах юм. Тэнгэрт буй аль нэг галактикийг зааж, өөрийгөө тэнд байна гэж төсөөллөө гэхэд, бүх эргэн тойронд чинь буй зүйлс чамаас холдон одож, орон зай өөрөө тэлсээр байх ба орчлон ертөнцөд хоосон төв гэх зүйл байхгүй ээ гэсэн үг юм.

Эх сурвалж: YouTube дээрх Big Think сувгийн бичлэгээс

САНАЛ БОЛГОХ