Шинэ дуу сонсох уу?

UB Info

Шинэ дуу сонстол хачин мэдрэмж төрж, хачин хачин бодлууд толгойгоор дүүрэв. Сайхан дуу сонсож эсвэл кино үзэж түүнийхээ талаар ургуулан бодох нь "хачин сайхан" мэдрэмжүүдийн нэг.

Оддын талаарх энэ дууг сонсох үедээ би үнэхээр л хотын гадна оддын доор байж таарав, бас л хачин юм.

Ертөнц даяар тархан байгаа олон олон оддын нэгнийх нь бутарсан хэлтэрхий, бүдэг цэнхэр цэгийн нэгэн молекул болсон бид хамт харваж ирсэн одны хэлтэрхийгээ хайж явсаар хорвоог бардаг байх. Харин тэр хүртэл төөрч будлиж эсвэл өөр хүний одны хэлтэрхийг өөрийн хэлтэрхий гэж эндүүрч явах болно. Тэр хэлтэрхий чамайг бүтэн болгохгүй ч хагас байлгахгүй.

Олж чадалгүй буцаад явбал од болоод уулзъя хэлтэрхий минь...

Ойрд сонсоогүй хачин ая сонсгосонд баярлалаа UB Night Davaa, ойрд сонсоогүй хачин үг бичсэнд баярлалаа EZ.

САНАЛ БОЛГОХ