Пионер 10 хөлөг

UB Info

1973 оны 12-р сарын 04-нд Пионер 10 нь Бархасбадь гарагт хүрсэн анхны сансрын хөлөг болсон билээ. Тус хөлөг нь цагт 52,100 км-ын хурдаар огторгуйд хөвөн Бархасбадь гарагийг өнгөрөн манай нарны аймгийн хязгаарт дөхөж тэндээ нарны салхи болон огторгуйн туяаг судалсан аж.

Пионер 10 нь 2003 оны 1-р сард дэлхийгээс 12.2 тэрбум орчим км-ын цаанаас хамгийн сүүлийн дохиогоо ирүүлж, ертөнцтэй бидэнгүйгээр танилцахаар цаашилсан билээ.

Зураачийн төсөөлөл: Пионер 10 ба Бархасбадь гараг

Эх сурвалж: airandspace.si.edu

САНАЛ БОЛГОХ