UB Info - Хөзрийн "Оноо" бүртгэх цэс

UB Info

Хааяа нэг алжаал ядаргаагаа тайлж гэр бүл, найз нөхөдтэйгөө тойрч суугаад хөзөр тоглох мэдрэмжийг санаж байна уу? Бусад асуудал, мэдрэмжээ орхиод зөвхөн тоглоомдоо улайран жаргалтай суух нь амьдралаас авдаг жижигхээн таашаалтай мэдрэмжүүдийн нэг.

Гэхдээ… Энэ таашаалтай мэдрэмж оноогоо мартах, буруу бодох эсвэл үзэг цаас хайгаад явах үед алга болчихдог шүү дээ.

Харин одоо... ийм асуудал дахиж гарахгүй. Бид UB Info app дотор Муушиг болон 13 тоглоомын оноо тоолдог шинэ цэсийг нэмлээ. Та “Оноо” цэсрүү орж тоглогч бүрийн нэр болон тоглоомын очков, боолт гэх мэт мэдээллийг нэг удаа оруулж, үүнээс цааш оноогоо маш амархан тэмдэглэн явснаар тоглоом дуусах үед танд бооцоо болон оноог хүн тус бүр дээр автоматаар бодож өгөх болно.

Мөн хуучин тоглолтуудын оноог “Түүх” хэсгээс он, сар, өдөр цагаар нь харах боломжтой. Та яг одоо туршаад үзээрэй.

САНАЛ БОЛГОХ