SpaceX Crew Dragon Endeavour-с дарсан ОУСС-ын зураг

UB Info

2021 оны 11-р сарын 08-нд дарсан ОУСС-ын зураг. 

Тус сансрын станцын тухай зарим сонирхолтой баримтыг дурдвал: 

  1. Дэлхийг 90 орчим минут тутамд нэг бүтэн тойрдог (секундэд 8.04 км-ын хурдтай);
  2. Нэг жигүүрээс нөгөө жигүүр хүртэлх урт нь 108.814 метр буюу америкчуудын хэлэх дуртайгаар нэг америк хөлбөмбөгийн талбайн урттай ойролцоогоор тэнцэх аж;
  3. Шөнийн тэнгэрт харагдах хамгийн тод зүйлсийн жагсаалтад 2-т жагсдаг байна (сар 1-т);
  4. Тус станцад нь 2 бие засах өрөө, 1 бэлтгэлийн өрөө (фитнесс), 6 унтлагын өрөө, 1 360 градус харах боломжтой өрөө байдаг байна;
  5. ОУСС-ын жин нь 420,000 кг бөгөөд энэ нь 320 орчим дунд/жижиг оврын авто машинтай тэнцэхүйц билээ;


Мэдээллийн эх сурвалж: bbc.co.uk

Зургийг: International Space Station фэйсбүүк хуудаснаас

САНАЛ БОЛГОХ