Санчир гарагийн гоо үзэсгэлэнг ээ!

UB Info

Хүн төрөлхтний түүхэн хугацааны ихэнхэд нь Санчир гарагийг бүслүүртэй байсныг мэддэггүй байсан билээ. Харин 1610 онд Итали улсын одон орон судлаач Галилео Галилэй тус гарагийг анхны удаа дурангаар харсан бөгөөд ингэхдээ Санчир гарагийг содон хэлбэртэй юм, хоёр сартай юм болов уу хэмээн дүгнэж байжээ. Тун удалгүй Нидерланд улсын одон орон судлаач Христиан Хюйгэнс тус гарагийг бүслүүртэй байхыг таньж мэдсэн байдаг.

Техник технологийн эрчтэй хөгжил дэвшлийн ачаар өнөө үеийн дурангууд нь 1600-аад оны дурангаас хавьгүй дээр болсон билээ.

Жишээлбэл Хаббл сансрын дурангийн 2020 онд дарсан энэхүү зурагт Санчир гарагийн бүслүүр байтугай түүний олон байгалийн дагуулуудын хоёр алдартайг нь хүртэл харах боломжтой аж. Тэдгээр нь зургийн баруун талд Мимас, доод талд Энсэладус юм.

Харин та бүхэн Санчир гарагийг дурангаар харж байсан уу? Хараад зураг дарж байсан бол сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй! Харж амжаагүй бол харах боломж нь тун удалгүй ирээсэй хэмээн чин сэтгэлээсээ ерөөе өө. Марталгүй нэлээн удах завшаан болохыг амлая. 

Мэдээллийг: The Planetary Society; Зургийг: NASA, ESA, Amy A. Simon (Goddard Space Flight Center-ийн ахлах эрдэмтэн), M. H. Wong (University of California, Berkeley - the Outer Planet Atmospheres Legacy төслийн удирдагч)

САНАЛ БОЛГОХ