Гэртээ тавтай морил, Вэбб!

UB Info

Исаак Ньютоны төрсөн өдрөөр (Юлийн тооллоор) эх дэлхийгээсээ хөөрч аялалдаа гарсан Жэймс Вэбб сансрын дуран маань нэг дүгээр сарын 09-ний өдөр толио бүрэн дэлгэж дууссан бол хэдхэн өдрийн өмнө зорьсон газартаа буюу нар ба дэлхий системийн хоёр дахь Лагранжийн цэг буюу L2 дээр амжилттай хүрч өөрийн тойрог замдаа орсон гайхалтай мэдээг дэлхийн оршин суугчид хүлээж авсан билээ.

Аяллынхаа сүүл хэсэгт тэр 5 минут хүрэхгүй хугацаанд тийрэлтэт хөдөлгүүрээ асаалттай байлгаж хурдаа 1.6 м/сек-ээр нэмэгдүүлсэн нь тойрог замдаа ороход хангалттай байв.

L2 цэг нь дэлхийгээс 1.5 сая км алслагдах ба Вэбб зөвхөн энэ цэг дээр байна гэсэн үг биш шүү. Вэбб нь L2 цэгт төвтэй 250,000 - 832,000 км хэлбэлзэх радиус бүхий цагирган (гало) тойрог замаар хөдлөх ба бүтэн тойроход хагас жил зарцуулах юм.

Вэббийн тойрог зам нь түүнд ямар ч үед сансар огторгуйг өргөнөөр тольдох боломжийг олгохоос гадна дурангийн оптик болон судалгааны төхөөрөмжүүд нь оновчтой ажиллахад тохирсон хэмд байна гэсэн үг. Биднээхээр бол бараг л өрөөний температур. 

"Вэбб, гэртээ тавтай морил! Өнөөдөр Вэббийг L2-т аюулгүй хүрэлцэн ирэхэд шаргуу ажилласан багийнхандаа баяр хүргэе. Бид орчлон ертөнцийн нууцыг нээхэд нэг алхам ойртож байна. Мөн энэ зун Вэббийн анхны орчлон ертөнцийг дурандсан байдлыг харахыг тэсэн ядан хүлээж байна!" хэмээн NASA-гийн удирдлага мэндчилжээ.

Зураг: Steve Sabia / NASA Goddard

Эх сурвалж: NASA

САНАЛ БОЛГОХ