Морины өв соёлыг түгээх MetaMori NFT төсөл эхэллээ

UB Info

Та өмнө нь NFT гэж сонсож байсан уу? Хэрэв үгүй бол маш энгийнээр тайлбарлахад NFT гэдэг нь блокчэйн дээр суурилсан нотариат юм. Тиймээс их сургуулийн диплом, уран зураг, дуу бичлэг, эрхийн бичиг гээд бүх зүйл NFT болох байх боломжтой.  Тэгвэл MetaMori төслийн хамт олон NFT гэх технологийн дэвшлийг ашиглан олон улстай хөл нийлүүлэн алхахаас гадна ёс заншил, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилгыг тавин ажиллаж байна.

MetaMori NFT нь 5,000 ширхэг дахин давтагдашгүй метаморь NFT-ээс бүрдсэн төсөл юм. Метаморь бүр хувцас, зүс, дэл, хэрэгсэл зэрэг 10 төрлийн 200 гаруй шинж чанараас санамсаргүй байдлаар үүсдэг бөгөөд нэг үүссэн метаморь ахин үүсэхгүй. 

Төслийн баг морины өв соёлыг шингээсэн гар утасны тоглоом, монголын түүх, соёлыг танилцуулах виртуал музей зэрэг уламжлалаа түгээн таниулсан, хойч үедээ өвлүүлсэн ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Түүнээс гадна Монголын домогт хурдан хүлгүүдийн албан ёсны эрхтэй NFT-г дуудлага худалдаагаар гаргахаар ажиллаж байна.

Эдгээрээс гадна технологийн компанийн хувьд дотоодод гэлтгүй олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүнүүд хөгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийн эхлэл нь хүссэн хүн нь NFT үүсгэх, борлуулах, авах боломжтой marketplace буюу бирж юм. Тухайн биржийн анхны хувилбар 2022 оны 3-р сард дотоодын зах зээлд нэвтэрч, дараа сараас нь олон улсад нэвтрэхээр төлөвлөгдөөд байна.

2-р сарын 7-нд 11 цаг 40 минутаас гарах 500 метаморь NFT-ээс амжиж авахын тулд metamori.mn/register холбоосоор орж хаяг үүсгэн, хэтэвчээ цэнэглээрэй. 

Хаяг үүсгэж, хэтэвч цэнэглэх заавар: https://bit.ly/34g8YVc
Төслийн албан ёсны Фэйсбүүк хуудас: MetaMori NFT
Төслийн Дискорд сервер: MetaMori NFT

САНАЛ БОЛГОХ