Ангараг гараг дээрх Perseverance роверын дарсан зураг

UB Info

Зуны өглөө элсэн тасархайд машинтайгаа явж байгаа ч юм шиг, Ангараг гараг дээр ровертой дээд амжилт тогтоож байгаа ч юм шиг... 

2022 оны 02-р сарын 04-нд Ангараг гараг дээрх Perseverance ровер нь тус зургийг даржээ. Энэхүү зурагт тус ровер нь зогсолгүйгээр хамгийн урт зам туулсныгаа эргэн харж буй бөгөөд Perseverance нь бүхэл бүтэн 245 метр аялсан байна. Хэдий айхавтар хол зам мэт санагдахгүй ч энэхүү технологийн гайхамшиг нь биднээс дунджаар 309.49 сая км-ын цаана оршин буйг санаарай. Өмнө нь энэхүү дээд амжилтыг Opportunity ровер эзэмшдэг байсан бөгөөд тэр 214 метр зогсолгүй аялсан байдаг аж.

Эх сурвалж: NASA/JPL-Caltech

САНАЛ БОЛГОХ