Зун бараг л боллоо шүү, тийм ээ?

UB Info

Гэхдээ дахиад л утаа униартай байх хандлагатай байна даа. Өнгөрсөн жил утаатай зун энгийн үзэгдэл болох болно гэсэн нийтлэл уншиж байсан санаанд оров. 

Дэлхий даяар маш их ой хээрийн гал түймрүүд гарч байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нэг сөрөг нөлөө гэхдээ сөрөг нөлөө нь бүр их сөрөг нөлөө үүсгээд байна тээ. 

Нэгэн судалгаагаар ой хээрийн түймрийн утаа озоны давхаргыг устгадаг гэдгийг харуулсан байна. Уур амьсгалын өөрчлөлтийг дагаад томоохон түймэр гарах нь ихэсвэл илүү их хор хөнөөлтэй нарны хэт ягаан туяа газрын гадарга дээр тусах боломжтой болно.

Ватерлүүгийн их сургуулийн агаар мандлын химич нар 2019, 2020 онд Австралид гарсан ой хээрийн түймрийн утаа нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын озоныг хэдэн сарын турш сүйтгэсэн гэдгийг илрүүлсэн байна. Озоны давхарга нь нарны хэт ягаан туяаг шингээдэг дэлхийн агаар мандлын стратосферийн доод хэсэг юм.

Тэд Канадын сансрын агентлагийн Агаар мандлын химийн туршилтын (ACE) хиймэл дагуулын өгөгдлийг ашиглан стратосфер дахь утааны тоосонцрын нөлөөг хэмжсэн бөгөөд Австралийн түймэр нь стратосферт хүчиллэг утааны тоосонцрыг (их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад аэрозоль) дэгдээж улмаар озоны давхаргын үндсэн элементийг салгах замаар озоны давхаргыг улам нимгэн болгосон гэжээ. 

Түймрийн утаанаас дэгдсэн хийнүүд хүлэмжийн хий болж агаар мандлыг халаах бас нэг нөхцөл болдог. Мөн хэтэрхий ойрхон давтамжтай түймэр гарах нь ойн моддын түймрийн дараах сэргэн ургах явцыг удаашруулж орхидог талтай. 

Бүгдээрээ ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлж, ой модоор аялахдаа маш болгоомжтой байцгаая! 

Эх сурвалж: phys.org

Зураг: Copernicus хиймэл дагуулаас авсан Сибирийн ойн түймэр  (2022 оны 05-р сар)

САНАЛ БОЛГОХ