Санчир гарагийн цагариг

UB Info

Манай нарны аймаг дахь цорын ганц цагаригтай гараг биш ч гэлээ Санчир гарагийн цагариг бол хамгийн цогц бөгөөд алдартай нь билээ. Тус гарагийн цагариг нь хэдэн тэрбум бичил, бяцхан мөс, чулуу, тоосонцроос бүрдэх аж.

Санчир гарагийн цагаригийн хэвтээ тэнхлэгийн урт нь 282,000 орчим км-ын урттай байх болов ч босоо тэнхлэгийн урт нь дөнгөж 10 орчим метр байдаг гэнэ. 

Тус зургийг NASA, ESA (Европын сансрын агентлаг) болон ISA-н (Итали улсын сансрын агентлаг) хамтран удирдсан Cassini-Huygens төслийн алдарт Cassini сансрын хөлөг дарсан аж.

Жич: Тус сансрын хөлгийн нэрийг яагаад Cassini гэж нэрлэсэн бэ? 

Эх сурвалж: NASA/JPL/Space Science Institute

САНАЛ БОЛГОХ