Химийн элементийн үелэх систем

UB Info

Химич, зохион бүтээгч Дмитрий Менделеев нь үелэх системээ 1869 онд анх Оросын химийн нийгэмлэгт танилцуулж байжээ. Химийн элементийн үелэх систем нь мэдэгдэж буй химийн элементүүдийн жагсаалт бөгөөд химийн элементүүд нь өөрсдийн атомын дугаарын дарааллаараа (багаас их рүү) байрладаг аж. Хамгийн анхны үелэх системд 56 элемент байсан бол 2016 онд хамгийн сүүлд шинэ элементүүд нэмэгдсэнээр өнөөдөр нийт 118 элемент багтах аж. Менделеевт 1906 онд Нобелийн шагналд нэр дэвшиж байсан боловч тухайн жилд Францын химич Хенри Муассанд өгч байжээ. Гэтэл үелэх системд шинэ элемент нэмснээрээ олон алдартай химич нар Нобелийн шагналыг хүртсэн байна.

Тус зурагт Менделеевийн өөрийн гараар зурж, бичсэн үелэх систем харагдана. Огноо нь 1869 оны 02-р сарын 17.

САНАЛ БОЛГОХ