Аялал зугаалгадаа бэлдэж "генератор" хайж байна уу?

UB Info

Таны аяллын хамгийн сайн найз болох зөөврийн цахилгаан үүсгүүрийн талаар болон хэрхэн яаж өөрт хамгийн тохирсон бүтээгдэхүүнээ сонгохоо мэдэхгүй байна уу? Тэгвэл танд доорх мэдээллүүд туслах болно.

Цахилгаан үүсгүүрийг сонгох үндсэн 3 шалтгаан байдаг

1. Тог тасарсан үед ашиглах буюу яаралтай хэрэгцээтэй тохиолдолд зориулж 

2. Аялал зугаалгаар явах үедээ 

3. Барилга угсралтын буюу ажлын зориулалттай За тэгэхээр хамгийн түрүүнд ямар зорилгоор цахилгаан үүсгүүр авах гэж буйгаа тодорхойлно. Үүний дараа, тухайн шаардлагад ямар төрлийн генератор тохиромжтойг мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах www.unitra.mn 7013-1766.

1. Ямар зориулалтаар ашиглахаас хамааран цахилгаан үүсгүүрийн гаргах дууны түвшин буюу ажиллах үеийн чимээ их чухал байдаг, жишээ нь аялал зугаалгаар амрах гээд явах үедээ өөрийн тав тухыг хамгийн нэгт тавин амармаар байхад таны хажууд их хэмжээний дуу чимээ гараад байвал мэдээж тухгүйднэ. Тэгэхлээр, инвертер төрлийн генератор буюу овор хэмжээ бага түүнийгээ дагаад дуу чимээ нь ч гэсэн энгийн ярианы түвшний дицбэлтэй цахилгаан үүсгүүр хамгийн тохиромжтой болно. Яг л доорх загвар шиг гэсэн үг.

Та ЭНД ДАРЖ тус барааг шууд захиалах боломжтой.

2. Хэр их хугацаагаар ажиллуулахаас хамаарч хүчин чадал болон түлш зарцуулалтын харьцуулалт хийгдэнэ. Жишээ нь Хонда генератор нь өөр дээрээ ECO THROTTLE буюу таны хэрэглээний ачааллаас хамааран автоматаар өөрийн моторын эргэлтийн хурдыг тохируулах систем байдаг. Ингэснээр хамгийн үр дүнтэй түлш хэмнэлтийг үүсгэж байгаа юм. Бодит хэмнэлтийн үр дүнд Хонда генераторууд маань дүүрэн банкаараа 20 хүртэлх цаг тасралтгүй ажиллах боломжтой болдог байх нь. Дээрээс нь байгаль орчиндоо ээлтэй.

Та ЭНД ДАРЖ тус барааг шууд захиалах боломжтой.

3. Аялал зугаалгаар явах үедээ хүмүүс ихэвчлэн харанхуй бүрий үед гэрэл асаах, хоол хийх, утас камер болон ажлаа хийх зорилгоор зөөврийн компьютероо цэнэглэхээр авч явдаг. Харин эдгээр зүйлс маань хүний хамгийн нандин дурсамж эсвэл чухал ажлыг амжуулдаг учир цэнэглэх үед үүсгүүрээс маань тог тогтмол гүйдлээр гарч байх шаардлагатай. Эс бөгөөс цахилгаан хэрэгслүүд шатах том эрсдэлтэй билээ. Тэгвэл Хонда генераторүүд өөр дээрээ AVR буюу автомат хүчдэл тохируулагчтай байдаг. Үүний тусламжтайгаар та санаа амар 2-3 зүйлээ зэрэг ажиллуулж бас цэнэглэж болох нь ээ.

Та ЭНД ДАРЖ тус барааг шууд захиалах боломжтой.

4. Хамгийн сүүлд бид бүхэн өөрийн хэрэглээний хүчдэлийг хэмжээг мэдсэн байх хэрэгтэй. Доорх зургийн дагуу таны ямар цахилгаан хэрэгсэл хэдэн вт хүчдэл ашигладгийг мэдэж болно. Үүний дараа та манай Хонда брендийн 1квт, 2 квт, 3квт загвараас өөрийн хэрэглээндээ тааруулан сонгох бүрэн боломжтой болно.

Та ЭНД ДАРЖ тус барааг шууд захиалах боломжтой.

Та яан замдаа сайн яваарай

Хэрвээ ашиглалтын үед мэдэхгүй зүйл гарвал манай засварын төв та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.

САНАЛ БОЛГОХ