ONDO-гийн дугаараар ижилсэж, ONDO сайхан наадаарай

UB Info

Үүрэн холбооны шинэ оператор ONDO өнгөрсөн 7 хоногоос хүн бүрд хүссэн дугаараа сонгох тэгш боломж өгч, цоо шинэ хэв маягийг нэвтрүүлсэн билээ.

Сонирхолтой нь ONDO-гийн өнөөдрийг хүртэл борлуулагдсан нийт дугаар авсан хэрэглэгчдийн ихэнх хувь нь дараалсан эсвэл хос дугаарууд авчээ. Дугаарын худалдаа явагдаж байх үетэй зэрэгцэн олон ургийн баяр болж, гэр бүл хамаатан саднаараа дугаараараа ижилсэх “мода” дэлгэрсэн гэлтэй дараалсан дугааруудыг авсан байна. Үүгээр ч зогсохгүй хосууд хос дугаараар ижилсэх нь ONDO-гийн дугаар худалдаанд гарсантай холбоотойгоор огцом нэмэгджээ. Тэр ч байтугай найз нөхөд ч дугаараа ижилсүүлж байна гэнэ.

Харин үүнээс ч сайхан нэг мэдээ байгаа нь нийт дуудлага худалдаанд оролцсон хүмүүсийн 60 орчим хувь нь хүссэн дугаараа 0₮-өөр авсан байна шүү дээ.

Одоогийн байдлаар 6001****-6010**** хүртэлх болон 6690****, 6691****-тэй дугаарууд худалдаанд гараад байна. Харин 7 сарын 4-нөөс эхлэн хуваарийн дагуу 6011****-6020**** хүртэлх дугааруудаас өмнөх 7 хоногтой адил өдөрт 2 серийн 20,000 ширхэг дугаарыг худалдаанд гаргах юм байна.

зураг

Энэ долоо хоногт ONDO-гийнхон сюрприз ихтэй. Өмнөх өдрүүдийн дуудлага худалдаанаас нэг хэрэглэгч ердөө 2 дугаар авах боломжтой байсан бол энэ эрхийг нэмж нэг хэрэглэгч нийт 4 хүртэлх дугаар авах боломжтой болжээ. Хэрэв өмнө нь 2 дугаарын эрхээ ашиглачихсан байсан бол одооноос эхлээд 2 дугаар нэмж авч болох сайхан мэдээ дуулгалаа. Харин огт дугаар аваагүй бол ONDO дугаарын худалдаанд оролцож 4-ийн 4 ширхэг дугаар авах боломжтой болж байгаа гэнэ дээ.

Харин одоо хэдийнээ дугаараа сонгоод авчихсан ONDO-чууддаа зориулсан мэдээллийг хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дуудлага худалдаанаас дугаар авсан бол 7 сарын 4-нөөс эхлэн авсан дугаараа идэвхжүүлэх боломжтой болжээ.

Дугаараа авсан ONDO хүн та ONDO.mn сайтруу нэвтэрч датагаа идэвхжүүлэн ашиглаж болно. Харин яриа, мессежээ танилт нэвтрэлтийн нэгдсэн систем болох ДАН-гаар нэвтрэн онлайнаар идэвхжүүлэх боломжтой боловч Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас ДАН системийг ашиглах зөвшөөрлийг хараахан өгөөгүй байна. Тус зөвшөөрлийг авсны дараа ОНЛАЙНААР буюу үйлчилгээний цэгүүд дээр ирэлгүй яриа, мессежээ идэвхжүүлэх боломжтой болох юм. Тиймээс та Шангрила, УИД, Нью Майнд, Монкон оффист байрлах ONDO-гийн үйлчилгээний цэгүүд дээр иргэний үнэмлэх болон гар утсаа авч очоод ONDO-гийн ажилчдаар дугаараа суулгуулж аваарай.

Үйлчилгээний цэгт ирж биет сим авах боломжгүй байгаа бол та НОМИН, САНСАР, Smart Store-ийн бүх салбаруудаас ONDO симийг 5000₮-өөр аван дугаараа идэвхжүүлэх боломжтой. Эсвэл тус салбаруудад зарагдаж байгаа ONDO SUMMER урамшууллын 100GB дататай биет симийг 15000₮-өөр аваад энэ сим дээрээ дугаараа идэвхжүүлбэл та нийт 110GB дататай болохоос гадна танд сар бүр 10GB дата нэмэгдэж орно гэсэн үг юм.

Наадмын мэндчилгээний дуудлагаа дараалсан, хосолсон ONDO дугаараасаа хийвэл ямар вэ? ONDO шүү дээ.

ONDO дугаар нь 4G/LTE дэмждэг утсан дээр дата, мессеж үйлчилгээ шууд ашиглах боломжтой боловч ярианы үйлчилгээг зөвхөн VoLTE дэмждэг iPhone буюу XS-ээс хойших загварын утаснууд дээр авах боломжтой. VoLTE дэмждэг SAMSUNG болон бусад Android утаснуудад тун удахгүй дуудлага хийх үйлчилгээ нээгдэх ажээ.

Хэрэв та яг одоо дугаараа ашиглах боломжгүй байгаа бол таны худалдан авсан дугаарыг ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр 24 сарын турш таны нэр дээр хадгалах ба та хэзээ боломжтой болсон үедээ дугаараа идэвхжүүлээд ашиглаж болно.

ONDO-гийн сүлжээ одоогоор Улаанбаатар хотын 95 хувийг хамраад байна. Сүлжээгээ тэлэх ажил эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд 2023 онд ONDO-гийн үйлчилгээ бусад хотууд болон хөдөө орон нутагт хүрэх юм.

САНАЛ БОЛГОХ