Сансарт дүүлж яваа астероидуудын сүүл

UB Info

Хабл дурангийн энэхүү зурагт олон мянган оддын ай багтах билээ. Түүнээс ч гадна мөн хэдэн зураг 'алуурчид' бий. Зурагт харагдах хэдэн цайвар зурааснууд нь сансарт дүүлж яваа астероидуудын сүүл, мөр юм.

Зурааснууд нь муруй харагдаж буйн учир нь Хабл дуран нь дэлхийг тойрон хөвөхөд астероид нь өөрөө тойрогтой нисэх мэт харагддаг аж. Тус үзэгдлийг англиар parallax гэх бөгөөд уран бүтээлч Г.Мөнхболор уг үгийн утгыг “Parallax гэдэг маань шинжлэх ухааны хэл ба одон орон, физик, геометрийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг. Харж байгаа газраасаа шалтгаалан ажиглаж буй зүйлийн байршил нь өөрчлөгдөхийг Parallax гэсэн үг. Тухайлбал нэг од байлаа гэхэд тэр одыг өөр, өөр газраас харж байгаа өнцөг, тухайн өнцгийн зөрүү, гажуудлыг parallax гэж одон оронд нэрлэдэг” хэмээн тайлбарлажээ. Мөн илүү энгийнээр тайлбарлавал машинтай явж байхдаа цонхоор харахад цаана байгаа мод наана байгаа машин замаас харьцангуй удаашралттай хөдөлж буй мэт харагдах аж.

Мэдээллийн эх сурвалж: NASA Hubble Space Telescope, buro247.mn

Зургийн эх сурвалж: NASA, ESA, B. Sunnquist, J. Mack (STScl)

САНАЛ БОЛГОХ