Дэлхийн хоёр дахь том тив Африк

UB Info

Хүн анх үүссэн нутаг гэж үздэг. Тухайн үед хүнтэй төстэй хэд хэдэн зүйл байсан ч бид бүгдийг нь идчихсэн байж магадгүй гэж үздэг. Ямар ч байсан хүмүүс үлдэж цааш энэ зүйл үргэлжилжээ. Хүн босож явдаг болсноор ташаа их биеийг даахуйц маш хүчирхэг болох ёстой болж улмаар хувьслын явцад дотогш хумигдсанаар эмэгтэйчүүд төрөхөд хүндрэлтэй болжээ. Жижигхэн зайгаар хүүхэд төрөх нь амаргүй болсноор хүүхэд жижигхэн байхдаа эхийн биеэс хурдан гарч бусад амьтадыг бодвол биеэ даатлаа заавал асаргаа шаардах болжээ. Босоо явдаг болсноор алсын барааг сайн харах ч нөгөө талаар араатан амьтанд амархан харагдах үндэс болов. 

Гэвч хүнд гар гэдэг юугаар ч орлуулшгүй чухал эрхтэн байсан учраас өөрийгөө хамгаалах зэвсгийг хүчирхэг тархиныхаа тусламжтай хийдэг болсон юм. За энэ ч яахав буцаад африк руугаа оръё.

Европчууд анх Зүүн Европчуудаа боолчилдог байж байгаад Арабуудын авчирсан африк боолуудаар сольсон байдаг. Зүүн Европчуудаа славчууд буюу "Slave" гэж хэлдэг нь боол гэдэг утгатай юм. Ингэж африкийн гол үндэстэн бантучуудыг дэлхий нийт боолчлох болжээ. Дэлхий нийт гэдэг нь тэд Азийн өмнөд хэсэг болон Европ, Америк тивд бүхэлдээ боолчлогдож очиж байлаа. Бүр боолчлолоор гол бизнесээ хийдэг Африкийн томоохон хаант улсууд ч бий болсон байна. Тэдний арьс бусдаас ялгарахуйц хар байсан нь зугтсан ч юу ч болсон боол гэж таньж болохуйц байсан нь боолчлох нэг чухал зүйл байлаа. Үүнээс болж Африкчуудын бие биедээ итгэх итгэл одоо ч сул байдаг. Ойролцоогоор 17 сая боол африкаас гарчээ.

Тэр харлаж харагдаж буй Этоипийн өндөр уулс болон дэлхийн хамгийн өндөр идэвхтэй галт уул Килиманжарог тойрсон Кенийн уулс дундаас дэлхийн холын зайн шилдэг гүйгчид төрөн гардаг юм. Түүнчлэн Хойд хэсгийн Атласын нурууны Марокко, Алжираас зарим гүйгчид гарч ирдэг. Африкчууд морь гаршуулаагүй учраас өөрсдөө гүйдэг гэдэг таамаг ч бий.

Хамгийн том нуур болох Викториа нуур цэнхэртээд харагдаж байна. Нил эндээс эх авдаг. Хамгийн урт Нил мөрөн саяхны судалгаагаар Амазоныг урдаа алдаж хамгийн урт гэдэг нэрээ алдсан. 

Хойд хэсэгт ханхайн орших Сахарын цөл нийт тивийн 31 хувийг эзэлдэг бол урд хэсэг Калахари болон Намибийн цөл бий. Хүмүүс Сахарын цөлийг битүү элс гэж боддог, үнэндээ элс тийм их хувийг эзэлдэггүй. Хойд болон Өмнөд Америк тив дундуураа нийлснээр Номхон далайгаас ирдэг чийглэг уур амьсгал хаагдсанаар нов ногоон байсан газар ийнхүү дэлхийн хамгийн том цөл болжээ. Манай улсын газар нутгийг 6 нугална гээд бод доо.

Эх сурвалж: Batzaya Bayasgakh

САНАЛ БОЛГОХ