Ангараг гарагаас ирсэн шинэ зураг

UB Info

Ангараг гараг дээр оршин суугаа Сониучхан ровер маань Sharp хэмээх уулын хормой хавьцаа орших багагүй хэмжээний 'давсархаг' хэсэгт очжээ.

Ангараг гарагийн тус газар нутагт эрдэмтэд эрт дээр үед, олон тэрбум жилийн өмнө гол мөрөн байсан болов уу хэмээн таамагладаг аж. Иймд ч магадгүй яг тухайн хэсэг газарт давсны олдоц ихтэй ч байдаг юм болов уу. Хэрэв тус таамаг нь үнэн байж таарвал Улаан нүдэн гуайн цаг уур, орчин хэрхэн өөрчлөгдсөн тухай тодорхой хэмжээний ойлголтыг бүрдүүлэх магадлалтай аж.

Сониучхан маань тус газарт хүрэх гэж их цаг зарцуулж, маш бартаат замыг туулсан гэнэ. Тэр маань хүлэг баатар мэт өндөр уулсыг даван давхихдаа энэхүү гайхамшигт панорама зургийг даржээ. Харин Сониучхан маань тэнд очихоо хэрхэн мэдэв гэвэл түүнийг Ангараг гарагийн хөрсөн дээр буухаас олон жилийн өмнө NASA-н Mars Reconnaissance Orbiter тус давсархаг шороог олж таньсан юм байна.

Эх сурвалж: NASA/JPL

САНАЛ БОЛГОХ