"Эсү трэйд" ХХК иргэдийг гудамжинд гаргажээ

UB Info

Хан-Уул дүүргийн 11-р хороонд 140 айлын орон сууц барьсан "Эсү трэйд" ХХК 2020 оны 04-р сарын 10-нд байр өгөх гэрээ хийж 8 айлын газрыг чөлөөлж авчээ. Гэвч тохирсон ёсоороо байр олгоогүй учир гэрээ хийсэн айлууд гудамжинд гарсан байна. 

Иймээс иргэдийн төлөөл тухайн барилгын гадна талбайд майханд суулт зарлаж байгаа боловч "Эсү трэйд" ХХК-н зүгээс та нарыг байранд оруулах боломжгүй суултаа зогсоож эндээс яв гэсэн хариу өгчээ.

Эх сурвалж: C1 NEWS

САНАЛ БОЛГОХ