
Танд хэрэгтэй жиргээ: Ипотекийн зээлийн талаар
1. Манайхны дунд ипотекийн зээлийн төлбөрийн талаар эргэлзээтэй мэдээлэл их явдаг юм шиг санагддаг. Иймд, банкны зээлийн тооцоолуур ашиглаж 30 жил буюу урт хугацаанд төлсөн нь дээр үү? Эсвэл 15 жилийн хугацаатай зээл авсан нь дээр үү? гэдэг дээр судалгаа хийж үзлээ.
2. Та ₮143 саяын байрыг 30%-ийн урьдчилгаа төлөөд ₮100 саяын зээл авна гэж бодъё. Жилийн хүү 6% бөгөөд 15 жилийн хугацаатай зээлийн сарын төлбөр ₮844 мянга бол 30 жилийн зээлийн сарын төлбөр ₮600 мянга болж байна.
3. Дээрх хүснэгтээс харахад: зээлээ урт хугацаанд төлснөөр та сар бүр харьцангуй багыг төлөх боломжтой байна. Ингэснээр та санхүүгийн хувьд илүү уян хатан хандаж, хуримтлал үүсгэх, хүүхдийнхээ сургалтын төлбөр төлөх, хөрөнгө оруулах зэрэгт зарцуулах боломжтой болно.
4. Гэвч та 30 жил банканд хүү төлснөөр 15 жил төлөхөөс 2.2 дахин их мөнгийг хүүнд төлөх болно. Дээрээс нь та тэтгэвэртээ гарах ойртож байгаа бол таны сарын орлого зээлээ төлөхөд хангалттай байх дээр анхаарах хэрэгтэй. Хүрэлцэхгүй болж магадгүй гэж бодож байвал 15 жил нь илүү дээр.
5. Зээлийг 30 жил төлснөөр: сард ₮244 мянга, жилд ₮2.9 сая, 15 жилд ₮44 саяыг хэмнэснээр бусад зүйлд зарцуулах боломжтой болох боловч та хүүнд ₮64 саяыг илүү төлөх болно. Иймээс урт хугацааны зээл авсан бол сар болгон илүү төлбөр хийснээр хүүгийн төлбөрөө бууруулж болно.
6. Эцэст нь та урт хугацааны зээл авах гэж байгаа бол дан ганц хүүнд санаа зоволгүй, өөрийнхөө санхүүгийн зорилго, боломждоо тааруулах нь илүү оновчтой юм.
Эх сурвалж: Tsogbadrakh, smartasset.com
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй