Танд хэрэгтэй жиргээ: Зах зээлд юу болж өнгөрөв?

UB Info

1. АНУ-ын хөрөнгийн зах зээл өчигдөр уналттай эхэлсэн боловч өдрийг өсөлтөөр хаалаа. Унаж эхэлсэн шалтгаан нь 1 сарын худалдан авалт таамаглаж байснаас өндөр байсан тул инфляцыг өсөхөд нөлөөлж магадгүй гэсэн бодолтой байв.

2. Шинжээчид худалдан авагчдыг өндөр инфляц, бодлогын хүүтэй энэ үед хэрэглээгээ бууруулах болов уу гэсэн хүлээлттэй байсан боловч 1 сард 3% өсжээ. Өнгөрсөн 11, 12 сард уналттай байсан энэ тоо 1 сард огцом өссөн нь эдийн засгийг хямралгүй даван туулж магадгүйг харууллаа.

3. 10 жилийн хугацаатай засгийн газрын үнэт цаасны өгөөж өсөж, долларыг чангатгаснаар газрын тос, алтны ханш унав. Харин крипто валютуудын ихэнх нь өссөн нь хөрөнгө оруулагчдын эрсдэл даах чадвар өсөж байгаагийн шинж байж болох юм.

4. Орон сууцны барилгын ажлын индекс энэ сард 7 нэгжээс 42 нэгж болж өссөн нь сүүлийн 10 жилд үзэгдээгүй хүчтэй өсөлт байв. Энэхүү өсөлтийн нэг шалтгаан нь 30 жилийн хугацаатай орон сууцны зээлийн хүү 7.24%-иас 6% хүртэл буурсантай холбоотой ба цаашид буурах хандлагатай байна. 

5. Интернэт, програмын хувьцаанууд өссөнөөр ихээхэн уналттай байсан ARK Innovation ETF-ийг өсөхөд нөлөөлжээ. Хөрөнгө оруулагчид энэ үзэгдлийг “junk stock rally” буюу "хог новшийн хувьцаануудын өсөлт" гэж нэрлэжээ. Энэ нь эрсдэл даах чадвар ихсэж байгаагийн шинж байж болох юм. 

6. АНУ-ын ХЗЗ-ээс гадна Европын ХЗЗ-ийг харуулдаг Данын индекс түүхэн дээд ханшиндаа хүрсэн нь олон улсын зах зээл хүчтэй өсөж байгааг харуулж байна. 

Эх сурвалж: Tsogbadrakh