Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх үү
АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэрээ Их Британийн асуудал цэгцрэх хүртэл түр хүлээхээр боллоо. Лхагва гарагт АНУ-ын Төв банкны удирдлагууд хуралдсан бөгөөд Их Британийн Европын Холбооноос гарах шийдвэр нь дэлхийн эдийн засагт тодорхой бус байдлыг бий болгосон тул ажлын байр нэмэгдэх, эдийн засаг өсөх нь эргэлзээтэй гэж үзсэн байна. Тиймээс Их Британийн Европын Холбооноос гарахтай холбоотой үр дагаврыг сайтар ажиглаж, нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэж байж шийдвэр гаргах нь зүйтэй гэдэгт Холбооны Нөөцийн банкны удирдлагууд санал нэгджээ. Холбооны Нөөцийн банкны дараагийн хурал долдугаар сарын 26-27-ны өдөр болох юм. Энэ удаагийн болон цаашид болох хурлаар бодлогын хүү нэмэгдэх магадлал бага гэж хөрөнгө оруулагчид үзсэн байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй