Токсик зан үйлийг танин мэдэхүй

UB Info

1. Токсик зан үйлтэй хүмүүс маш элбэг байдаг ба судалгаагаар 3-н сайн найз тутмын нэг нь токсик харилцаатай байдаг. Токсик хүмүүс тасралтгүй хүний дотоод ертөнцийг хордуулж, бохирдуулж, сүйтгэж байдаг учраас ийм хүмүүсээс зайгаа барих, учраа олж сурах нь хүний амьдралдаа сурах ёстой суурь сэтгэл зүйн чадварын нэг болдог.

2. Токсик хүмүүсээс зайгаа барьж сурах нь эргээд таны эрч хүч энергийг илүү зөв чиглэл рүү хөтлөх, хүмүүстэй үүсгэж байгаа харилцаа нь илүү утга учиртай эрүүл байх үндсийг бэхжүүлнэ. Таныг доош нь татаад байсан зүйлээс хөндийрч, хөлд тушаагүй болсноор та өөрийгөө хамгийн сайн түвшинд нь хүртэл хөгжүүлэх боломж бололцоо нээгдэх болно.

3. Токсик хүмүүсийн эхний зан чанар нь ямар нэг байдлаар таныг КОНТРОЛ-дох гэж оролдох ба үүндээ хүрэхийн тулд олон янзын арга тал ашиглах болно. Үүний тулд таныг өөртөө гэмшүүлэх, таагүй мэдрэмж төрүүлэх, шүүмжлэх, тойруу байдлаар шүүмжлэх буюу егөөдөх, өөрийн буруу үйлдэлдээ хэзээ ч уучлал гуйхгүй байх, тасралтгүй сөрөг хандлага гаргах, ярианы сэдэв гол пойнтыг сөрөг тал руу өөрчилж таагүй байдлаар яриаг дүгнэж дуусгах, таны өөрийн үнэлэмж өөртөө итгэх итгэлийг унагаах гэж оролдох ба хэзээ ч хүнийг байгаагаар нь хүлээж авч хүлээн зөвшөөрч чаддаггүй.

4. Токсик харилцаа нь хэзээд хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Удаан хугацаанд ХОРТОЙ харилцаанд орсон хүн яваандаа өөрийн үнэлэмж бага, өөртөө итгэлгүй, гутранги, сэтгэл зүйн хямралтай, сэтгэл хөдлөл тогтворгүй болдог.

5. Та өөрийн хүрээллээ ШАЛГААД үзээрэй, хэт олон ТОКСИК хүнтэй газар байх нь дээрх сэтгэл зүйн асуудлыг үүсгэх ба хэрвээ та энэ байдалд дасан зохицоод эвлэрсэн байвал ТОКСИК зан үйлтэй хүн нь ТА ӨӨРӨӨ болсон байх болно.

6. Токсик хүнийг хэт ойлгох гэж оролдох шаардлагагүй ба харилцааны бүсийг маш анхааралтай тогтоож, дотно харилцааны бүсдээ нэвтрүүлэхгүй байхыг хичээгээрэй.

Эх сурвалж: Psychotherapist M.Dalaitseren

САНАЛ БОЛГОХ