Кеплер-138 одны аймагт усаар бүрхэгдсэн 2 гараг байх магадлалтай

UB Info

Одоогийн байдлаар одон орончид 5000 орчим харь гарагийг илрүүлэн судлаад байгаа. 2009 онд хөөрсөн Кеплер даалгаврын үр дүн үүнд чухал нөлөөтэй. 

Харь оддыг тойрон эргэх гарагуудыг судлах зорилготой уг даалгаврын хүрээнд олон шинэ гаргийг бид олж нээсэн. Үүний нэг нь 2014 онд олдсон биднээс 218 гэрлийн жилийн зайд орших Кеплер 138 хэмээх систем байв. 

Ертөнцөд маш түгээмэл орших улаан одой одыг тойрон эргэх 4 гараг. Гэхдээ эдгээр 4 гараг манай Нарны аймгийн гарагууд шиг биш. 

Од нь манайхыг бодвол илч муутай,  гарагууд нь харин манай Дэлхийгээс илүү том гэхдээ одтойгоо маш ойрхон байрладаг байна. НАСА-гийн сүүлд хийсэн мэдэгдлээр уг гаргуудын 2 нь их хэмжээний усны агууламжтай байж болох аж.

Биднээс асар хол орших гаргийн нарийн мэдээллийг, жишээлбэл гадаргуун элемент, агаар мандал, амьдрал байгаа эсэх онцлогуудыг судална гэдэг асар хэцүү ажил. 

Харин одон орончид эдгээр судалгааг хийхийн тулд сонирхолтой аргыг хэрэглэжээ. 

Хаббл болон Спитцер дурангуудыг ашиглан Кеплер-138c болон Кеплер-138d хэмээх эдгээр гаргуудын бодисын агууламжийг тодорхойлохын тулд эзлэхүүн болон массыг нь модельтой харьцуулан тооцоололт хийжээ. 

Үр дүнд нь гарагийн эзлэхүүний тал орчим хувийг нь чулуулгаас хөнгөн, гэхээ устөрөгч болон гелий мэт хөнгөн атомуудаас арай хүнд бодисоос бүрдсэн байх ёстойг тогтоожээ. 

Эрдэмтдийн үзэж буйгаар энэ нөхцөлийг хангах хамгийн тохиромжтой бодис бол ус юм. Ус бол ертөнцөд тийм ч ховор биш, түгээмэл оршдог бодис билээ. Гагцхүү усыг шингэн төлөвт хадгалж чадах гараг л ховор. 

Одон орончдын хувьд их хэмжээний ус агуулсан иймэрхүү гараг оршин байх өндөр магадлалтай гэж таамаглаж байсны дагуу бодит жишээ нь олдсонд баярлаж бас догдолж буйгаа илэрхийлээд байна. Гэхдээ эдгээр гарагууд дээр ус оршин байгаа хэдий ч шингэн төлөвт оршин байгаа эсэхэд нь эргэлзэж байгаа юм. Учир нь эдгээр гарагууд одтойгоо хэт ойрхон тул температур асар өндөр, тийм учраас агаар мандалд нь уурын төлөвт оршин байж болзошгүй гэжээ. 

Харин энэ 2-оос арай хол тойрог замд орших Кеплер-138е хэмээх гараг нь ус шингэн төлөвт оршиж болохуйц буюу амьдрал бүрэлдэж болохуйц бүсэд байгаа юм байна.

Холбоотой судалгаа үргэлжилсээр...

Эх сурвалж: Gej Yu Ve ?

САНАЛ БОЛГОХ