Эрдэмтэд мууртай харилцах хэлийг ойлгожээ

UB Info

Хэрэв та мууртай бол эсвэл мууртай тодорхой хэмжээнд харьцаж үзсэн бол энэхүү хэлийг бараг гадарлаж байж магадгүй. Гэхдээ мууранд хайртай хэсэг эрдэмтэд үнэхээр энэ хэлийг хэр үр дүнтэй вэ гэдгийг судалсан байна.

Английн Суссекс Их Сургуулийн эрдэмтэд нэгэн хачирхалтай судалгааг хийжээ.

Тэд ойролцоогоор 50 орчим мууран дээр туршилт хийхдээ: таньдаг болон танихгүй хүмүүсийг холилдон оруулж, төрөл бүрийн үйлдлийг хийлгэн мууруудын хариу үйлдлийг ажигласан байна. Үр дүнд нь муурнууд нүдээ удаанаар анивчсан хүмүүс рүү илүү ойртох магадлал өндөр байгааг тогтоожээ.

Хэрэв та мууртай тодорхой хэмжээнд хамт байж үзсэн бол тэднийг нүдээ онийлгон анивчих үйлдлийг нь харж байсан байх. Энэ үйлдэл нь хүмүүс бид инээхдээ нүдээ онийлгодогтой ижилхэн хариу үйлдэл юм. Муур ихэвчлэн тухтай, аз жаргалтай байх үедээ ийнхүү “инээдэг” байна. Үүнийг “муурны инээлт” гэж нэрлэдэг.

Эрдэмтдийн зөвлөж буйгаар танихгүй нэгэн мууртай танилцах эсвэл дотносохыг хүсвэл тайван тухтай орчинд байгаа юм шиг нүдээ удаанаар онийлгож, дараа нь хэсэг хугацаанд нүдээ ань. Удалгүй муур ч гэсэн ижилхэн үйлдэл үзүүлэх бөгөөд ийнхүү та 2 найзууд болох боломжтой. Сүүлийн үед хийгдсэн судалгаанууд муурыг хамтран амьдрагчидтайгаа бидний төсөөлж байснаас ч гайхалтай байдлаар зохицон амьдарч чаддагийг харуулсан байдаг. Тийм учраас муурыг нохойтой харьцуулах нь буруу юм.

Үүнээс гадна муурнууд хамт амьдарч буй хүмүүсийнхээ зан байдлыг нь ойлгон хариу үйлдэл үзүүлдэг нь ажиглагджээ. Жишээ нь муурнууд өөрт нь тааламжтай хандсан хүнд тааламжтай ханддаг аж. Хэрэв та муурыг хүйтэн амьтан гэж боддог бол энэ нь мууртай холбоотой биш, тантай өөртэй тань холбоотой асуудал аж.

Эх сурвалж: www.nature.com

Эх сурвалж: Gej Yu Ve ?
САНАЛ БОЛГОХ