Зөв найзаа ол үгүй бол ганцаараа хүмүүж...

UB Info

Зөв найзаа ол миний хүүхдүүд

Үгүй бол ганцаараа хүмүүж...

Өчигдөр гунзаанд хажууд суусан хижээл гурван ахын яриаг сонсонгоо Монгол эрчүүдээ бодоод кэцүү байсөөн.

Тэд тэтгэвэрт гарах юмуу ажлаас халагдах, ямар нэг бүлэглэлээс гарлаа гэхэд нийгэмдээ тэгтлээ их ганцаардан, хэн ч биш болдог тухай ярилцаж суунгаа өөрсдөд нь бас юу тохиолдож буйг хүүрнээд их л зовсон улс байлаа. Дээрээс доошоо чиглэлтэй, босоо байрлал бүхий Күнз угшлын зарчимт нийгмийн харилцаатай энэ газар ажил амьдралын тухайн талбараасаа одсон үеийнхэн тэр дороо хэн ч биш болдог зарчимтай.

Цаана суугаа ах хүү багш байсан болтой.

Халагдаад жил орчим л ажлынхан, крүү мээмбрүүд нь ирж очиж уулздаг, том томоор дайлдаг, нийлж хүүхэн шуухан эргүүлж цэнгэдэг байсан бол одоо тэд сураггүй болж, өөрөө араас нь мөнгө зарлагдан цуглуулж дайлж цайлангаа харилцаагаа авч үлдэх гэж хичээж буйгаа ярьж байв. Эхэндээ нийлж вискиддэг байсан нөхөд одоо гуйлгаж гуйлгаж ирдэг болсон дээрээ Магголи буюу цагаан будааны бараашиг л хялайлгадаг болсныг нь хэлээд гомдоллоод л байна.

Уламжлалт капиталист нийгэм угаасаа л тийм.
Хүмүүсийн харилцаа бас мөнх биш.
Үргэлж сайхан байдаггүй.
Үнэнч найз ховор.
Хүний сэтгэл хуурамч шоо миний хүүхдүүд...

Монгол эрчүүд минь ийм хатуу юмыг эрт ойлгож мэдэж аваарай.

Цагтаа чамд наалддаг, наргиж цэнгэдэг, юу л бол юуг хамт хийнэ гэж солиорч дайрдаг байсан, ЗҮРХНИЙ АНД чинь зайлах вий. /ер нь л зайлж таардаг/

Тэр үед сэтгэл амар ганцаараа сайхан сууж чаддаг, бусдын араас хамаг байдгаа тавьж туугаад нөхөрлөл интар гэсэн юм хайж гуйлгачилж явах биш, харин ч илүү тав тухыг мэдэрч өөрөө өөртэйгөө ярингаа жаргаж суухдаа бэлдээрэй л гэх гэсиймдаа...

Худалч хуурамч найзаа өчиггүй тонилгож сур.

Архичин, мансуурагч, чамайг уруу татдаг, хамтарч завхай цэнгээн хийдэг, чамд токсикоор нөлөөлдөг, хамтарч гэр бүлээ хуурч сүйрүүлдэг найзаа хая...

Салхин доогуур нь ч бүү гар...

Эцэст нь ганцаараа байж хүмүүжиж сурсан хүн алзахгүй ээ миний хүүхдүүд.

Би ч хэлээдайгаабяш.

Шопенхауэр ахын онол байна наана чинь.

Эх сурвалж: Batjargal Badamgarav

САНАЛ БОЛГОХ