SN 1006 үзэгдэл

UB Info

1006 онд хүн төрөлхтөн нэгэн айхавтар тод гэрэл тэнгэрт харагдахыг бүртгэсэн гэдэг (нар биш ээ).

Өнөө үед бид тухайн үзэгдлийг SN 1006 гэж нэрлэх болсон. Эрдэмтдийн үзэж байгаагаар тус үзэгдэл нь 7,000 орчим гэрлийн цаана дэлбэрсэн нэгэн одны супернова байжээ. 

Хаббл дурангийн дарсан тус зурагт бид дээр дурдсан суперновагийн үлдэгдлийг харж болох аж. Сансрын туннелээр цагт 10 орчим сая км-ын хурдтай нисэх машины арын гэрэл мэт харагдаж буй нь нэг төрлийн хий ажээ.

Эх сурвалж: NASA, ESA, Hubble Heritage Team (STScI/AURA), W. Blair (JHU)

Эх сурвалж: Бүдэг цэнхэр цэг

САНАЛ БОЛГОХ