Амьд “хиймэл” эсийг бүтээжээ

UB Info

Амьд гэж тодорхойлохын тулд хамгийн эхлээд тухайн биет энерги үйлдвэрлэж чадаж байгаа эсэх, мөн тэр энергиэрээ ашигтай ажил хийж байгаа эсэх буюу идэвхтэй байдлаа хадгалахыг эрмэлзэж байгаа эсэхийг харах хэрэгтэй.

Үүнийг товчхондоо амьд үлдэхийг хичээх, удамшлын мэдээллээ өвлүүлэх буюу үржиж чадах эсэх гэж тодорхойлж болно. Амьд гэж тодорхойлогдох зүйлийг бүтээнэ гэдэг тийм ч амар ажил биш. Байшин барихтай адилгүй. 

Хамгийн энгийн бүтэцтэй амьд организм хүртэл хооллох эсвэл өсөж үржихийн тулд маш нарийн төвөгтэй үйл ажиллагааг явуулж, тоогүй олон биохимийн урвалыг идэвхжүүлдэг. Эрдэмтэд өмнө нь удамшлын мэдээллийг дамжуулах, энзимийн катализ, рибосомын үйл ажиллагааг гүйцэтгэж чадах энгийн бүтэц бүхий хиймэл эсийг бүтээхээр оролдож байжээ. 

Харин энэ удаад Их Британийн Бристол Их Сургуулийн эрдэмтэд амьд эсийн суурь хэдэн үйлдлийг үйлдэж чадах хиймэл эсийг бүтээсэн байна. 

Энэхүү систем нь Синтетик Биологийн салбарт чухал дэвшил авчирч мэдэхээр байгаа юм. Тэд энэ био инженерчлэлийн амжилтаа хэрхэн бүтээсэн бэ гэвэл хиймэл эсийн дотоод бүтцийг бүрдүүлэхийн тулд 2 ширхэг бактерийн колонийг сонгон ашигласан байна (Escherichia coli, Pseudomonas aeruginosa). Тэгээд энэ 2 бактериа микро дусланцарт байршуулжээ. Нэгийг нь дусланцар дотор, нөгөөхийг нь дусланцарын гадаргуун дээр. Дараа нь эдгээр бактериудын эсийн ханыг нь нураахын тулд тусгай бодис (lysoszyme,melittin) ашиглажээ. 

Үүний дараахан бактерийн дотоод эрхтэнцэрүүд эсийн ханыг бүтээхийн тулд дусланцар дотор хоорондоо хамтран ажиллаж эхэлсэн ба удалгүй нэгэн урьдал эсийг бий болгосон байна. Эрдэмтэд шинээр бий болсон эсийг ажиглахад энерги үйлдвэрлэх, удамшлын мэдээллээ дамжуулах зэрэг үйлдлүүдийг хийж чадаж байжээ. 

Энэ системийг улам цааш хөгжүүлбээс хиймэл эсийн технологи, био шатахуун, хүнсний үйлдвэрлэлд чухал шийдлүүдийг авчрах потенциал тээгээд байгаа юм.

Эх сурвалж: Gej Yu Ve ?
САНАЛ БОЛГОХ