Европын холбооны Ерөнхийлөгч Монголд ирнэ

ASEM11

АСЕМ- ийн уулзалтын бэлтгэл ажил 91.5 хувьтай байгааг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээллээ. Одоогийн байдлаар энэхүү уулзалтад 34 орны төр, засгийн тэргүүн оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Үүнээс 4-5 улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болсныг дуулгалаа. Тухайлбал, Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун энэ сарын 14-нд манай улсад айлчлал хийхээр болжээ. Энэхүү айлчлалаар тус улстай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх талаар хэлэлцэх аж. Мөн хоёр орны визийн хөнгөлөлт харилцан адил байх баримт бичигт гарын үсгээ зурахаар болсон байна.

Гэхдээ АСЕМ-д оролцох төлөөлөгчдийн тоо өөрчлөгдөхийг үгүйсгэсэнгүй. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Зарим улсад сонгууль болсон. Мөн удахгүй сонгууль болох гэж байгаа орон цөөнгүй байна. Тухайлбал, Австралид дөрвөн хоногийн өмнө сонгууль болсон ч дүн нь гараагүй байна. Их Британи Европын холбооноос гарахаар болсонтой холбогдуулан тус улсаас оролцох төлөөлөгчдийн нэрс өдөр бүр өөрчлөгдөж байна” гэлээ.

Үүнээс гадна Европын холбооны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Европын зөвлөлийн Ерөнхийлөгч оролцохоор болжээ.

САНАЛ БОЛГОХ