Мэдлэг нэмэх жиргээ: Хувьцааны төрөлжүүлэлтийн талаар

UB Info

Та ер нь хэдэн хувьцаагаар багцаа бүрдүүлбэл зохимжтой юм бэ? гэж бодож байсан уу? Warren Buffett мэргэжлийн бус хөрөнгө оруулагчид дан ганц өсөх хувьцааг авахад бус нийтээрээ өсөлт үзүүлэх бизнесүүдийн хувьцаанаас авахыг зөвлөсөн. Энэ жиргээгээр төрөлжүүлэлтийн талаар хүргэе.

1. Хөрөнгө оруулалтад "бүх өндгөө нэг сагсанд бүү хий" гэсэн үг байдаг. Diversification буюу төрөлжүүлэлт нь хөрөнгө оруулалтаа салбар, төрөл, газар зүйгээр нь ангилснаар эрсдэлээ удирдах аргын нэг юм. Гол үүрэг нь ямар хүндрэл үүссэн таны хөрөнгө оруулалтыг хамгаалах зорилготой. 

2. Хувьцаанд хөрөнгө оруулахад 3 ерөнхий эрсдэл байдаг. 

- Зах зээлийн эрсдэл: Дээшээ, доошоо ерөнхий хөдөлгөөнөөс үүсэн эрсдэл
- Салбарын эрсдэл: 2000 оны технологийн хөөсний хагарал, 2008 оны санхүүгийн хямрал зэрэг
- Компанийн эрсдэл: Сайн компаниуд ч гэсэн тодорхой эрсдэлтэй 

3. Иймд, бид эрсдэлээс хэрхэн зайлс хийх вэ? бус харин хэрхэн удирдах вэ? гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Ялангуяа хоорондоо хамаарал багатай хувьцаануудыг авахыг зөвлөдөг. Алдарт Ray Dalio номдоо 15 ширхэг хоорондоо хамаарал багатай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг хамгийн оновчтой гэжээ. 

4. Багцаа бүрдүүлэхдээ өөрийн эрсдэл даах чадвар, хөрөнгө оруулах цаг хугацаа, зах зээлийн мэдлэг, багцын удирдлагын хандлага чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ та залуу хүн ба ойрын хугацаанд мөнгө тийм ч шаардлагагүй бол илүү эрсдэлтэй хэрнээ урт хугацаанд өгөөж хүртэх боломжтой.

5. Цөөн хэдэн хувьцаан дээр төвлөрсөн багцын давуу талууд:
Илүү өндөр өгөөжтэй байх боломжтой. Жишээлбэл Buffett-ийн багцын 80%-ийг ердөө 6 хувьцаа л бүрдүүлсэн.
- Хамгийн их судалгаа хийсэн итгэлтэй компаниа сонгох
- Урт хугацааны алсын хараатай байдаг тул уналтаас айдаггүй.

6. Сул талууд:

- Цөөн хэдэн компанийн хувьцаанд хөрөнгө оруулснаар өндөр өгөөж авахгүй байх магадлалтай.
- Дээрээс нь сонгосон компаниудын хувьцааны ханш унавал таны багцыг ихээхэн алдагдалд хүргэх эрсдэлтэй.
- Өөрийн сонгосон компаниуддаа дуртай тул зарж чадалгүй алдагдал хүлээх.

7. Одоо тэгвэл олон компанийн хувьцаагаар багцаа бүрдүүлэх нь ямар давуу болон сул тал:

- Илүү олон хувьцаанаас авснаар компаниас хамааралтай эрсдэлийг бууруулна.
- Илүү олон төрлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулснаар багцын урт хугацааны амжилтанд ашигтай.

8. Хэтэрхий олон зүйлд хөрөнгө оруулахын сул тал:

- Багцаа хэт их зүйл рүү хувааснаар хүртэж болох нийт өгөөж буурах эрсдэлтэй. Зарим нь сайн өссөн нь ч бусад нь доошоо чангаах гэх мэт.
- Илүү олон зүйлийг шинжлэх тул ихэнх хүмүүст гүйцэтгэхэд хүндрэлтэй байдаг.

9. Иймд, аль болох хослуулсан арга барилтай байвал сайн. 1983-2006 оны хооронд 8000 ширхэг хувьцаан дээр хийсэн судалгаанд 10 хувьцааны 2 нь +300%, 2 нь -75% түүнээс дээш алдагдалтай, үлдсэн 6 нь өгөөжгүй байсан. Нийт багцын өгөөжийн талыг  2 хувьцаа бүрдүүлсэн байна.

10. Аливаа нэг компани эсвэл салбарт хэдэн хувиар орох

ETF зэрэг санд хөрөнгө оруулснаар өргөн төрөлжүүлэлт хийхээс гадна эрсдэлээ бууруулна.

Багцаа бүрдүүлсэн компаниудын тайлан, өрсөлдөх чадвар зэрэг нь сайн хэвээрээ эсэх дээр анхаарах.

11. Эцэст нь:

- Яг хэдэн хувьцаа авах алтан тоо байдаггүй ба таны эрсдэл даах чадвар, цаг хугацаа, багцын урирдлага зэргээс хамаарна.
- Төрөлжүүлэлт эрсдэлийг буулгах боловч өгөөжийг бас буулгаж магадгүй.
- Цөөн хувьцаанаас авах нь өгөөжтэй байж болох ч алдагдал ихтэй байх боломжтой

Эх сурвалж: app economy insights

Эх сурвалж: Tsogbadrakh
САНАЛ БОЛГОХ