100-н жилийн гэрээ

UB Info

Азербайжаны тэрбумтан, буяны зүтгэлтэн, Оросын эзэнт гүрний төрийн жинхэнэ зөвлөх Бакугийн нефтээр хөрөнгөжсөн Хажи Зейналабдин Тагиев (1823−1924) нь амьдралынхаа туршид ядуу хүмүүст тусалж ирсэн хүн юм.

1911 онд Германд айлчлах үеэрээ нэгэн үнэтэй ресторанд орж ширээний ард суугаад захиалгаа өгөхөөр зөөгчийг хүлээж байв. Гэвч хэн ч гарч ирсэнгүй. Хэсэг хугацаа өнгөрсөн ч нэг ч зөөгч түүн рүү ойртсонгүй. Энэ нь тэндхын үйлчилгээ муу биш, зүгээр л Тагиевын гадаад төрх болон уламжлалт Кавказ малгай, сахал нь зөөгчдийг айлгаж орхисон ажээ...

Тэд анх удаа ийм этгээд хувцасласан эр ресторанд нь орж ирсэн учир түүнийг зүгээр л гуйлгачин орж ирж гэж бодсон байв. Ингээд Тагиев зөөгчдийг хүлээлгүй шууд л зочид буудалдаа буцаж ирэв. Хэсэг хугацааны дараа рестораны эзэн энэ хачин хувцасласан залууг хэн болохыг олж мэдсэн байна. Түүний ресторанд гадаадын тэр дундаа Азербайжаны саятан ирснийг мэдээд эзэн нь шууд л уучлалт гуйхаар түүний байрлаж байсан зочид буудалд нь очив. Ингээд цагын дараа босс нь ресторандаа урьж нэг ч зочин оруулалгүйгээр хүлээн авахаар тохирон Тагиевт зориулж тансаг ширээ засав. Сайхан хоол идсэний дараа тэрээр энэ ширээг бүтэн өдрийн турш захиалахад хэр үнэтэй болохыг асуув. Рестораны захиргаа болон санхүү хариуцсан алба нь бүгдийг нь тооцоод мөнгийг нь хэлсэн байна. Тэгээд тэр долоо хоногийн турш захиалахад хэр их зардал гарах вэ гэж асуув. Тэд дахин бүх зүйлийг тооцоолж мөнгөн дүнгээ хэлэв. Тагиев яг үүнтэй адил ширээгээ нэг сар, нэг жил, бүр арван жилээр захиалахад ямар үнэтэй вэ гэж асуув. Рестораны ажилтнууд бүгд гайхширан дараа нь бүгдийг нь сар жил бүр 10-н жилээр нь тооцоолж үнийн дүнг нь хэлэв.

Тагиев хөмсөг зангидан хэсэг бодолхийлснээ "Энэ ширээг 100 жилийн турш захиалах хүсэл"-тэй байгаагаа хэлэв. Үүний зэрэгцээ гэрээ хийж гэрээний нөхцөлийн дагуу зөвхөн өөрөө орж ирж идэх төдийгүй ямар ч азербайжан хүн энэ ресторанд яг эдгээр тансаг хоолнуудыг үнэ төлбөргүйгээр идэж болно хэмээн тусгажээ....

Уг гэрээ нь ивээн тэтгэгч буй хөрөнгө оруулагч нас барсны дараа ч 2011 он хүртэл хүчинтэй байх ёстой хэмээжээ...

Ингээд саяхан буюу 2011 онд гэрээний хугацаа дуусахад рестораны удирдлагууд Герман дахь Азербайжаны Элчин сайдын яам руу ресторантай хийсэн гэрээгээ дахин сунгах уу гэсэн бичиг явуулсан юм аж. Гэвч Азербайжаны засгийн газар олон жилийн өмнө хувь хүнтэй хийсэн энэ гэрээг нь үргэлжлүүлэхээс татгалзсан байна. 

Энди Дюфрэйн -ийн орчуулгаар саятан хүний ёсоор Монгол хэлнээ хөрвүүлэн нийтлэв

2023 он

Эх сурвалж: Энди Дюфрэйн

САНАЛ БОЛГОХ