"Сант" сургуулийн сурагч Д.Энэрэлт Улсын математикийн олимпиадын хошой аварга боллоо

UB Info

Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн нэрэмжит болгон зохион байгуулсан Улсын математикийн 59-р олимпиадад “Сант” сургуулийн сурагчид нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медалийн амжилттай оролцсон байна. 

  • Д.Энэрэлт Алт /ахлах ангилал/
  • Ц.Сайханбилэг Алт /ахлах ангилал/
  • О.Эрхэсболд Мөнгө /ахлах ангилал/
  • С.Манлай Хүрэл /ахлах ангилал/
  • Ш.Одбаяр Мөнгө /дунд ангилал/

Олимпиадын хошой аваргаар Сант сургуулийн 11б ангийн сурагч Д.Энэрэлт тодорч Д.Энэрэлт, О.Эрхэсболд,  Ц.Сайханбилэг нар IMO буюу Олон улсын математикийн олимпиадад оролцох эрх авсан давхар амжилтыг үзүүлжээ.

IMO буюу Олон Улсын Математикийн олимпиадад нэг улсаас зургаан хүүхэд оролцдог бөгөөд энэ жилийн хувьд тус зургаан хүүхдийн гурав нь “Сант” сургуулийн сурагчид байна. 

Мөн Олон улсын математикийн олимпиадад оролцох Хятадын багтай манай сурагчид  хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.

САНАЛ БОЛГОХ