Олимпийн аврага

UB Info

Аллисон Феликсийг жирэмсэн болоход Nike компани жирэмсэн болсноос болж олимпод оролцох Феликсийн зөвшөөрлийн нөхцөлийг 70 хувиар бууруулж байсан бөгөөд олимпын ивээн тэтгэгч Nike группийн удирдлага түүнд "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий !!!" гэж хэлж байв.

Томоохон компанийн энэ шахалтын дундуур амь насанд нь аюул учруулж болзошгүй нөхцөл байдлын улмаас жирэмсний долоон сартайдаа яаралтай мэс засал хийлгэхээс өөр аргагүйд хүрчээ. Ураг нь хэвийн бус байснаас сар гаруй хугацаанд эрчимт эмчилгээнд орж сэхээн амьдруулах төвд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болжээ. Феликс хүүхдээ амжилттай төрүүлж чадсан бөгөөд хоёр жилийн дараа тэрээр нялх охиноо дагуулан тав дахь олимподоо оролцох эрхээ авлаа.

Нэгэнт олимпын эрхээ өөрийн чадлаар олж авсан Феликс Nike-г орхиж Saysh One хэмээх өөрийн гэсэн гүйлтийн гутлыг бий болгосон байна. Тэрээр Японд болсон Олимпод оролцохдоо Nike-н удирдлагуудад хандсан “Би өөрийн байр сууриа мэднэ” гэсэн лоозон бүхий хувцас өмсөн оролцсон байна.

Нийт 11 медаль хүртсэн тэрээр Токиогийн олимпод Карл Льюисийг гүйцэж түүхэн дэх хамгийн олон хөнгөн атлетикийн медалийг хүртсэн амжилтыг үзүүлжээ! 

"Би олимпод орохдоо бусдын биш өөрийнхөө дуу хоолойг л сонссон бөгөөд энэ компанийг чамд зориулж байгуулах болно. Феликсээ хэрэв тэгж чадвал чи 5 сартай жирэмсэн байхдаа ивээн тэтгэгчээсээ жирэмслэлтээ нуухын тулд дахиж өглөөний 4:30 цагт бэлтгэл хийх шаардлагагүй болно хэмээн өөртөө хэлж байлаа" хэмээжээ.

Энди Дюфрэйн -ийн орчуулгаар Монгол хэлнээ хөрвүүлэн нийтлэв.

2023 он

Эх сурвалж:  Энди Дюфрэйн
САНАЛ БОЛГОХ