Мэдлэг нэмэх жиргээ: S&P 500 компаниудын 2023 тайлангийн талаар
1. АНУ-ын S&P 500 компаниудын 53% нь 2023.I улирлын тайлангаа танилцуулаад байна. Ирэх 7 хоногт нэмж 162 нь тайлагнаснаар 85%-д хүрнэ. Энэ удаагийн жиргээгээр хэдэн компани нь шинжээчдийн таамгийг давж биелүүлсэн, хэд нь давуулаагүй, мөн цаашид хэр өсөх талаар харцгаая.
2. Одоогоор нийт компаниудын 79% нь шинжээчдийн таамгаас илүү ашигтай гарчээ. Энэ 5 жилийн дундаж 77%, 10 жилийн дундаж 73%-иас илүү байгаа ба эрчим хүчний салбар нийтээрээ таамгаас дээгүүр байсан бол санхүүгийн салбарынх хамгийн муу байжээ.
3. Нийт 11 салбарын 5-ийнх ашиг I улиралд өссөн ба хамгийн өсөлттэй байсан нь consumer discretionary байсан. 6-ийнх нь уналттай байсан ба хамгийн их унасан нь материалын салбар байв.
4. Нийт компаниудын 74% нь шинжээчдийн борлуулалтын таамгийг давж биелүүлсэн нь 5 жилийн дундаж 69%, 10 жилийн дундаж 63%-иас дээгүүр байж. Хамгийн их давуулсан нь эрүүл мэндийн салбар байсан бол материалын салбар хамгийн тааруу биелүүлсэн байна.
5. Нийт 11 салбарын 8-ынх нь орлого өссөн бол 3-ынх нь унасан байна. Борлуулалтын орлого хамгийн их өссөн салбар санхүүгийнх байсан нь их анхаарал татлаа. Ялангуяа сүүлийн хэдэн сар банкнууд ар араасаа дампуурч байхад материалынх хамгийн их буюу 8.3%-иар буурчээ.
6. Шинжээчид компаниудын ашигт ажиллагаа 2023.II улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5% унаж, 2023.III улиралд 1.7% өсөж, 2023.IV улиралд 8.8% өснө гэж төсөөлжээ. Ер нь наадмаас хөрөнгийн зах зээл сэргэх магадлалтай байна.
Эх сурвалж: Factset.com
Хэрвээ та 7 хоног болгон мэйлээр тойм мэдээ авч байхыг хүсвэл доорх линкээр бүртгүүлнэ үү.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй