5390 нислэг

UB Info

British Airways- ийн 5390 дугаар нислэг нь 1990 оны 6-р сарын 10-нд Бирмингемээс Испани руу нисжээ...

Нислэгийн үеэр гаднах агаарын даралтыг даагаагүй учир бүхээгийн салхины шил хагарч үүний улмаас хөлгийн Ахмад тэр даруй нүхээр гадагш нь шидэгджээ... ингэхдээ хөлгийн ахмад Ланкастерын хөл нь жолооны хүрд болон удирдлагын самбарын хооронд гацаж өөрөө цонхны гаднах шилийг нуруугаараа тэгнэн тогтжээ...

Ингээд онгоц нь газардах хүртлээ нисгэгч нь тал нь бүхээгээсээ цухуйсан байдалтай чигээр онгоцноос ингэж газарджээ. Нисгэгчийг онгоцны хөдөлгүүр буюу сэнсрүү сорогдон шидэгдэж онгоц нь бүхэлдээ шатах учир ахмадыг газардаж буух хүртэл хөлөөс нь барьж явах ёстой болсон нь тэр аж.

Онгоцны ихэнх ажилчид ахмадыг үхчихсэн гэж бодсон боловч тэрээр 5 сарын дараа дахин жолооны ард сууж нисэж эхлэв...1992 оны 2-р сарын 1-нд AAIB-ийн мөрдөн байцаалтын эцсийн тайланд дурдсанаар онгоц хөөрөхөөс 27 цагийн өмнө шинэ салхины шилийг суурилуулсан бөгөөд энэхүү яаралтай нислэг нь солигдон цуцлагдсаны улмаас техникийн багийнхан нь хийж байсан засвараа тэр чигт нь орхисон аж...
 
Мөрдөн байцаалтын явцад шилийг бэхэлсэн 90 боолт байх ёстойгоос 86-г нь боосон байх бөгөөд шаардлагатай  хэмжээнээс бага диаметртэй буюу 2.5мм богино байсан нь тогтоогджээ. 

Энди Дюфрэйн -ийн орчуулгаар монгол хэлнээ хөврүүлэн нийтлэв

2023 он

Эх сурвалж:  Энди Дюфрэйн
САНАЛ БОЛГОХ