Доктор Ганнибал Лектор

UB Info

1959 оны 10-р сарын 8-ны орой мэс засалч Альфредо Балли Тревино нь өөрийн хамтран зүтгэгч доктор Есүс Кастилло Рангелынд өр төлбөрөө авахаар иржээ.

Альфредо, Есүс хоёр бүр ахлах сургуулиасаа хойш бие биеэ таньдаг байсан бөгөөд тэр цагаас хойш дотно найзууд байсан ба хожим тэдний нөхөрлөл нь эмчийн болон дотнын андын нөхөрлөлөөс хальж ижил хүйстнүүдийн харилцаа болон хувирчээ.   

Есүс нь санхүүгийн асуудалтай тулгарахад Альфредо түүнд туслахаар шийдсэн боловч өнөөх Есүс нь өрөө буцаан төлж барагдуулаагүй бөгөөд Альфредо хайртыгаа калибр буугаар буудан шархдуулж байжээ. Гэлээ ч энэ аллагын жинхэнэ шалтгаан нь мөнгө биш байсан ба Альфредо нь Есүсийг өөрөөс нь салж эмэгтэй хүнтэй гэрлэх гэж байгаа санааг нь олоод мэдсэн явдал юм. 

10-р сарын тэр нэгэн орой тэдний хооронд маш ширүүн хэрүүл гарч энэ үеэр Альфредо Балли Тревино өөрийн хамтрагчдаа унтуулах бодис хэрэглэж улмаар Есүсийг ухаангүй байхад нь ариун цэврийн өрөөнд оруулан ваннд ус дүүргэж байгаад сахлын хурц хутгаар олон жижиг хэсэг хуваан жиргэж мөчилж орхиод усны цоргыг нээж хохирогчийн цусыг нь урсган гаргажээ.

Мэс засалч Альфредо Балли Тревино, Есүсийг алсан ул мөрөө баллахын тулд цогцсыг хайрцагт хийж хотоос холгүйхэн байх үхрийн фермийн ойролцоо хүнгүй газар аваачин булж хаяжээ.

Маргааш өглөө нь фермийн ажилчин Мануэль Оваллес гэгч үхэрчин нэг үнээ нь сүргээсээ тасраад үлдсэнийг мэдэж үнээгээ хайж яваад үхэр нь байнга бэлчдэг яг тэр газар нь өдөрхөн байгаагүй огт хэзээ ч харж байгаагүй хачин овоолсон чулууг олж харчхаад сэжигтэй санагдсан тул цагдаа дуудсан байна. Цагдаа нар талийгаач нь Есүс Кастилло Рангел гэх мэс засалч болох нь тогтоогдсон тул Мексикийн цагдаагийн хоёр офицер нь өвчтөний дүр эсгэн Альфредо Балли Тревиногын эмнэлэгрүү шууд очив. 

Алуурчин эхлээд өөрийгөө буруугүй гэж мэлзэж олон сараар хойноосоо чулуу хөөлгөн бултсаар байсан боловч хөдөлшгүй баримтад унасан тэрээр эхлээд аавынхаа эмийн сан, ажлын байр, хоёр ширхэг машиныг нь авахыг санал болгож цагдаа нарт мөнгө төлөх гэж оролдсон ч тэр нь бүтэлгүйтэж бууж өгөхөөр болсон ба энэ хугацаандаа өөрийг нь мөрдөж байсан 2 цагдаагийн нэгийг нь идэж , нөгөөг нь сэтгэлзүйн маш хүчтэй ховсод оруулж өөрийн дарамтдаа байлгаж байсан хэдий ч Альфредог цагдаагийн хүчэтгэсэн хяналт дор цагдан хорьж янз бүрээр байцаан буруутгаж эцэст нь шүүхээс цаазаар авах ял оноожээ.

Гэсэн хэдий ч Мексикийн хууль тогтоомжид гарсан зарим нэгэн өөрчлөлт гарсны улмаас (зарим тохиолдолд өмгөөлөгчөө ховсдсон гэж үздэг) алуурчны өмгөөлөгч нь ялыг нь хянаж үзээд оноосон зүйл ангийг нь хөнгөвчлөхөд тусалжээ. Үүний үр дүнд Альфредо 20 жилийн хорих ял авч 1981 онд суллагдсан байна. Хамгийн сонирхолтой нь Тревино суллагдсаныхаа дараа докторын ажилдаа эргэн орж (мэс засал) 2009 онд нас барах хүртлээ хүмүүсийг эмчилсэн явдал юм. 

Альфредо амьдралынхаа сүүлийн жилүүдэд эмнэлгийн тусламж зайлшгүй авах шаардлагатай ядуу өвчтөнүүдэд онцгой идэвхийлэн үнэ төлбөргүй эмчилж тусалдаг болсон байна.

23 настай сэтгүүлч залуу гурван хүний амийг хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон сэтгэцийн өвчтэй хоригдол Дайкс Аскью Симмонстой ярилцлага хийхээр энэ шоронд ирсэн байна. Хар улаан үстэй бүх хөдөлгөөнийг нь хорьсон урт ханцуйгаар нь биеийг нь ороосон зузаан ширээр маск хийж хамар ам хэсэг дээр нь агаар амьсгалах жижиг нарийхан цоорхой гарган багтай энэ этгээд нь сэтгэцийн өвчтэй хоригдол Дайкс Аскью Симмонс биш харин Альфредо  Балли Тревино гэдэг хүн болох нь сурвалжилгын явцад тодорхой болжээ.

Сурвалжилгын явцад сэтгүүлч Томас Харрисд хэд хэдэн удаагийн хүчтэй ховсдолт мэдрэгдсэн бөгөөд тэрээр энэ этгээд алуурчны талаар ном бичихээр шийдсэн ба хожим нь энэ ном нь улмаар кино болж "Хурга майлахаа болино!" гэх кино дэлхий даяар алдартай цуврал болж гол дүрд нь домогт жүжигчин Энтони Хопкинс тоглосон түүхтэй.

Энди Дюфрэйн -ийн орчуулгаар монгол хэлнээ хөрвүүлэн нийтлэв 

2023 он

Эх сурвалж:  Энди Дюфрэйн
САНАЛ БОЛГОХ