Энэ бол Eclipse гэдэг нэртэй нохой

UB Info

Тэр өдөр бүр гэрээсээ ганцаараа гараад хотын төв орох автобусанд суугаад нохойн цэцэрлэгт хүрээлэнд очиж хэдэн цаг дасгал хөдөлгөөн хийж тоглож найз нөхөдтэй болж өөрийгөө зугаалуулж байгаад гэртээ харихаар буцдаг ба тэр чиглэлийнхээ танил болсон жолооч бүхий автобусандаа суудаг байна.

Тэр ч байтугай түүнд өөрийн гэсэн суудал байх ба эзнийхээ авч өгсөн автобусны тасалбарыг хүзүүвчдээ үргэлж нааж явдгаас болж түүнд тусгайлан суудал гарган өгсөн байна.

Түүний эзэн гэх Жефф Янг нь автобус ирэх тоолонд хэтэрхий удаан бөгөөд нохойгоо хөтөлж салхилуулах нь бүү хэл тулж буй таягаа арай чамай даан ядан зөөж явдаг тул тэвчээргүй Eclipse нэгэн удаа урагшаа гүйж очиж өөрөө автобусанд ороод суучхав. Автобусны жолооч түүнийг өвгөний нохой болохыг таньж нохойны цэцэрлэгт хүрээлэнгийн урдах зогсоолд буулгасан бөгөөд нэлээд хэдэн цагын дараа нь Жефф түүнийг гүйцэж иржээ.

Дахиад хэд хэдэн удаа түүнийг ийнхүү ганцаараа аялсны дараа Жефф түүнийг ганцаараа явуулахыг зөвшөөрч эхэлсэн бөгөөд тэрээр үргэлж яг хоёр цагийн дараа гэртээ ирдэг болсон байна . 

Өдгөө тус чиглэлд явдаг Автобусны бүх жолооч нар түүнийг мэддэг бөгөөд тэд түүнийг инээмсэглэн мэндчилэн угтаж жолоочтой ойр байх суудлыг түүнд гарган өгдөг бөгөөд тус чиглэлд зорчдог байнгын зорчигчид түүнийг өдөр бүр харах дуртай ба түүний хажууд сууж явахыг хүсдэг болцгоосон байна. Энэ явдлыг нь замын цагдаа нар ихэнх нь мэдэх бөгөөд тэр хэзээ ч дүрэм зөрчиж гарцгүй газраар явж байгаагүй тул замын цагдаа нар ч түүнд "Хүндэт Иргэн" гэсэн пайз хүртэл зүүж өгч байсан түүхтэй.

Энди Дюфрэйн -ийн орчуулгаар монгол хэлнээ хөрвүүлэн нийтлэв
2023 он

Эх сурвалж:  Энди Дюфрэйн
САНАЛ БОЛГОХ