Ноён "one dollar" буюу 1$ хочит Эммерих Жутнер

UB Info

1890 оны 6-р сарын 21-нд 14 настайдаа Эмерих Нью-Йоркт ирж зургийн жаазны үйлдвэрт анх ажиллаж эхэлжээ. Тэрээр 1902 онд Флоренс ЛеМэйнтэй гэрлэсэн бөгөөд хүү Уолтер нь 1903 онд охин Флоренс нь 1918 онд мэндэлжээ. Жуттнер гэр бүлээ тэжээхийн тулд барилга дээр туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн ба ажлаас нь гэр бүлд нь уг барилга дээр байнга ажиллаж байхад нь зориулж түүнд байшингийнхаа хонгилд /Подвалд/ үнэ төлбөргүй амьдрах боломжийг олгож өгсөн байна. Анхны охиноо төрсний дараахан эхнэр нь Испани ханиадаар /тухайн үеийн цар тахал "ИСПАНКА" /нас барсан бөгөөд Эмерих энэ цагаас эхлэн хог түүж амьдрах болжээ.

Эхнэрээ нас барсны дараа хоёр хүүхэдтэй үлдсэн Жуттнер санхүүгийн хүнд байдалд орж эхэлсэн ба 1938 онд нь Америк орон даяар "Их хямралын" цаг үе нүүрлэн ирэх цаг дор Э.Жутнер нэг долларын дэвсгэртийг гар аргаар гал тогооныхоо өрөөнд сууж байгаад хуурамчаар хийж эхэлжээ.

Тэрээр арван жилийн турш Манхэттэн орчмын янз бүрийн дэлгүүрүүдэд долоо хоногт 10-12 гар хийцийн хуурамч мөнгөн дэвсгэрт зардаг байв. Түүний хуурамч нэг долларын дэвсгэртүүд нь түүнд олдож буй хямдхан цаасан дээр тааруухан хийгдсэн байх бөгөөд Вашингтон /Washington/ гэдэг нэрийг "Wahsington" гэх зэргээр үг үсгийн алдаатай бичсэн байлаа.

Тамхины дэлгүүрээс анхны хуурамч мөнгөн дэвсгэрт олдсоны дараа АНУ-ын нууц албад түүнд "880 дугаар" хавтаст хэргийг нээж арван жилийн турш түүнийг улс орон даяар эрэн хайжээ. Тэр тоолонд "мань эр" үнэт цаас дээр хэвлэж түүний хэвлэсэн мөнгө нь бараг анзаарагдахгүй болоод байх ба шинэ шинэ газраас гарч ирж олддог тул хуурамчаар үйлдэгчийг илрүүлэхэд улам л хэцүү болж байв.

1948 оноос хойш хуурамч 1$ мөнгөн дэвсгэртүүд нь гэнэт зах  зээл дээр огт харагдахаа байж эхэлсэн ба Жуттнерийн амьдардаг орон сууцны байшинд нь гал гарсны дараа л зах эрмэг нь гэмтэж шатсан хуурамч мөнгөн дэвсгэртүүд үнсэнд дарагдаж гудамжнаа хаягдсан байсныг хэсэг хүүхдүүд олж эцэг эхдээ аваачиж өгснөөр тэдний  эцэг эх нь нууц албанд мэдэгдсэн байна. 

ХМТ Агентууд Эмерих Жуттнертэй үйлчлүүлэгчийн маягаар холбоо барьснаар түүнийг олж баривчилсан ба хуурамч "1$-н мөнгөн дэвсгэрт хийсэн хэргээр түүнд нэг жил нэг өдрийн хорих ялаар шийтгэж шүүхээс түүнд улсад үзүүлсэн хохирол болох нэг долларын мөнгөн торгууль ногдуулжээ.

Шүүх түүнийг хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдэн зөвхөн өөрийн биеэр ашиглаж улс хот даяар тараагаагүй гагцхүү өөрийн хамгийн чухал хэрэгцээтэй барааг худалдан авахдаа ашигласан гэдгийг харгалзан үзсэн бөгөөд өрөнд орсон хойноо ч 74 настай энэ этгээд нь хэтэрхий дуулгавартай байсан тул дөрвөн сарын дараа түүнийг шоронгоос "Хэт дуулгавартай байсныг харгалзан үзэж тэнэсэн харгалзах ял оноон суллажээ.

Жуттнер өөрийн үйлдлээ үг дуугүй хүлээн зөвшөөрсөн ба хэнийг ч нэг доллароос илүү мөнгөөр хорлон хохироож байгаагүй тул хэн ч энэ мөнгөнөөс илүү их мөнгө алдаж байгаагүй гэж нэмж хэлэх авай.

"Их хямралын" цаг үед улс орноо хохироож хуурамч мөнгө хийсэн хүнд хүнд аль болох хүнд шийтгэл оноох ёстой атал хөнгөн шийтгэл оногдуулсан явдлаа шүүгч нь хэцүү бэрх энэ цаг үед  "шунахайн зорилгогүйгээр" гэж тайлбарласан ажээ. Эммерих Жуттнер 1955 оны 1-р сарын 4-нд Нью-Йоркийн Нью Хэмпстэд хотод нас барсан бөгөөд хожим түүний намтраар "Mister 880" гэх нэртэй холивуудын киног хийж тэрхүү кино нь тухайн цагтаа тэсрэлт болж энэ эрийн түүхээр сэдэвлэсэн кино хэд хэдэн хувилбараар дэлгэцнээ гарах болжээ.

Энди Дюфрэйн -ийн орчуулгаар Монгол хэлнээ хөврүүлэн нийтлэв
2018 он 

Эх сурвалж:  Энди Дюфрэйн

САНАЛ БОЛГОХ