Төмөр Майк

UB Info

Төмөр Майк Буюу 7-н голт Майк гэгддэг Майкл Маллой бол гайхалтай эрч хүчтэй гэдгээрээ алдартай Нью-Йоркоос гаралтай Америкийн орон гэргүй эр юм.

Майкл Маллой өөрөө Ирландад төрсөн хэдий ч мөнгө олох зорилгоор Америкт ирсэн ба тэр бол зөв амьдралын хэв маягаас хол байнга архи ууж, хаясан үлдэгдэл хоол хайн тэнүүчлээд явдаг орон гэргүй хүн байсан юм. Түүнд гэр бүл, ойр дотны хүмүүс ч байдаггүй ба түүнийг нас барсан тохиолдолд хэн ч уйлж хэн ч бүр дурсан санахгүй болтол гутарсан нэгэн байв.  

Түүний энэхүү ганцаараа байдгийг мэдэх 5-н луйварчид өөрсдийн зорилгодоо үүнийг ашиглахаар шийдэж түүнийг өндөр өртөгтэй даатгалд даатгаад дараа нь алахаар шийджээ. Тэдний нэг нь Майкийн байнга ирдэг баарны эзэн байсан бөгөөд  Майкыг үнэ төлбөргүйгээр байнга дайлан өгөөмөр загнаж эхлэх болсонд Майк түүнд үнэхээр их баярлаж дуртайяа өгсөн бүрийг нь таашаалтайяа ууж байв.

Удалгүй Майк юу ч өгсөн огт согтдоггүй тийм нэгэн хязгаарт хүрсэн ба түүний бие нь атаархмаар тогтвортой байдлаар ажиллаж ямар ч архи өгсөн шингээж, боловсруулж чаддаг. Тэгээд тэр тав дахин хуйвалдаад Майкийн спиртэд янз бүрийн хор цутгаж эхлэв.

Майк ч түүнийг нь хортой архи гэж мэдэлгүй үл тоомсорлон уусан хэвээр байх авай тиймээс тэрээр антифриз, турпентин, хархны хорыг ууж дуусгачхаад хордлогын өчүүхэн шинж тэмдэггүй тайван байлаа.

Нэгэн өдөр 5н луйварчдын нэг нь түүнд модны спиртэд дэвтээсэн хясаа өгчээ. Түүнд энэхүү архиа даруулга болго хэмээн Майкд хархны хор бүхий жижиг хадаастай сэндвич идүүлсэн байна гэлээ ч хэрэглэж байсан бүх зүйл үр дүнд хүрсэнгүйгээр барахгүй  Майк үргэлж амьд үлдсээр байв.

Тэд "согтуу Майк"ийг ийм маягаар хордуулах гэж бүтэхгүй юм байна гэж үзэн түүнийг өөр замаар явуулахаар шийдэж нэг өдөр түүнийг согтуу ухаангүй байхад нь урьдын адил хүйтэнд цасан дээр хэвтүүлэн хаяв Гадаа -26° болж хүйтэн жавар улам ширүүсэж эхлэх үеэр муу санаатнууд Майкийн нүцгэн цээж рүү ус асгав. Тэд энэ удаад амьд үлдэхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байсан ба залууг цасан дунд үхүүлэхээр орхин явав. 

Гэвч маргааш нь Майк өөртөө үнэгүй ундаа шар тайлах юм олох зорилготойгоор Нью Йоркийн гудамжинд  тэнүүчлэн байв.

Цөхрөнгөө барсан 5н луйварчид шийдтэй арга хэрэглэхийн тулд  Майкийн хойноос элдэн хөөж  72 км цагийн хурдтай мөргөжээ. Гурван долоо хоногийн турш Майк эмнэлэгт хэвтсэн боловч түүний биед үхэлд хүргэх шарх сорви огт байсангүй.  Харин өнөөх луйварчин нөхдүүд ийм аймшигт ослоос хэн ч тэр байтугай Майк ч амьд үлдэхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байсан тул даатгалд хамрагдах бичиг баримтаа аль хэдийн бэлдэж байсан хэдий ч хэдэн долоо хоногийн дараа түүнийг дахин гудамжинд хоол хайн бэдэрч явааг олж харжээ. 

1933 оны 2-р сарын 22-нд гэмт хэрэгтнүүдийн төлөвлөгөө биелсэн байна тэд Майкыг согтоож байгаад гал тогооны өрөөнд чирч оруулан ам руу нь ахуйн газ их хэмжээгээр шахсан ба хийн хоолойн өндөр даралтыг дийлэлгүй тэрээр нас баржээ.

Луйварчид даатгалын мөнгө авсан хэдий ч дараа нь бүх алуурчид баригдсан байна. Тэд амаа хамхиж чадалгүй ярьж байсан учраас өөрсдөө тэнэг байдалд орж баригдсан ажээ.

Тэд Майкийг үхсэний дараа баарандаа Төмөр Майкийн түүхийг ярьж эхлэв. Түүний түүхийг сонсож суусан зочид улмаар цааш ам дамжин ярих болсон ба үр дүнд энэ түүх цагдаа нарын чихэнд хүрчээ.

Мөрдөн байцаалтын ажиллагаа энгийн бөгөөд хурдан явагдсан ба таван алуурчин бүгд шүүхийн өмнө ирж ял оноох цаг тулсан бөгөөд тэдний дөрөв нь цахилгаан сандал дээр цаазалж харин үлдсэн нэгийг нь бүх насаар нь хорьжээ.

Харин энэ явдлын дараа Нью йорк хотын баар, хоолны газруудад Майкийн түүх домог болжээ. Түүний амьдралаар сэдэвлэгдсэн дуу нэг бус удаа дуунд дуулагдсан бөгөөд Төмөр Майкийн дүр одоо ч ардын аман зохиолд байдаг ажээ.

Энди Дюфрэйн  ийн орчуулгаар Монгол хэлнээ хөрвүүлэн нийтлэв
2023он

Эх сурвалж:  Энди Дюфрэйн

САНАЛ БОЛГОХ