Азгүй УОЛТЕР САММЕРФОРД

UB Info

Walter Summerford бол Их Британийн армийн хошууч бѳгѳѳд нэн хачирхалтай түүхтэй хүн юм. 

Дайны тэргүүн шугаман дээр дайсныхаа өөдөөс довтолгоонд орох үедээ л анх аянгын цохилтод өртөж зүүн хөлөө аянгад ниргүүлсэн ба тэрхүү гэнэтийн  аянгаас цочсон морь нь унахдаа зүүн мөрийг нь бас дарж гэмтээжээ. Ингээд тэрбээр биеийн доод хэсэгтээ болон зүүн мөрөндөө саажилттай болов түүнийг армийнхан нь цэргийн албанаас чѳлѳѳлж мань хүн Канадын Ванкувер хотод иржээ.

Дэлхийн 1-р дайн дуусаад 6 жил өнгөрсний дараа ч 1924 онд тэтгэвэрт гарсан мань хүнийг загас бариад голын эрэг дээр сууж байтал хажуугийн өндөр модруу аянга татан мань эрлүү дахин аянга ниргэжээ. Мань эр амьд гарч чадсан ч энэ удаа зүүн гар тал нь саажилттай  болж орхив.

Бүтэн 2 жил эмнэлэг домнолго хийж гэртээ гам барин суусан мань эрийн бие нь арай тэнхрээд байх бөгөөд хошууч маань  байшингийнхаа урьдхан талд байрладаг паркаар суга таягтай гэлдрэн догонцсоор алхан явахад нь гэнэт хар үүл хуралдан аянга түүнийг дахин ниргэсэн бѳгѳѳд энэ удаа баруун гар тал нь саажилттай болсон байна.

1930 онд түүнийг өршөөл энэрэлгүй Аянга дахин ниргэсэн ба энэ удаа тэрээр бүрэн саажилттай болсон бөгөөд хэсэг хугацааны дараа нас барсан юм.

Хошууч Уолтерийг нас барчхаад байхад нь ч хүртэл оршуулгын ёслол үйлдэж дууссаны дараа ч гэсэн удаан хугацааны турш зовоож байсан мѳнѳѳх заналт дайсан "Аянга" нь оршуулгын газарт байх тэр олон булш дундаас гагцхүү түүний газрын гүнд булаатай бие цогцсыг нь чиглэн булшны чулууг нь онож хага цохин ниргэжээ.

Хэдийгээр олон жил  аянгад цохиулсан ч энэ даажигнаан тэгээд  дуусгавар болж амраасангүй...!!! 

Түүний түүхийг эргэн сөхвөл ... 

1899 онд түүний эцгийг Итали явж байхад нь аянга ниргэж алж байжээ. Хошуучийг ѳнгѳрснѳѳс хойш яг 30 жилийн дараа буюу 1949 онд ач хүү нь бас аянгын цохилтоос болж нас барж байжээ.

Төрөх ёсгүй байсан гэлтэй энэхүү "бурхны" шийтгэлийг 3-н үеэрээ амссан тэдний гэр бүлийн хувь заяаг Шинжлэх ухаан хөгжсөн өнөө цагт хэн ч тайлж чадалгүй таамаг хэвээр үлдсэн авай....

Энди Дюфрэйн -ий орчуулгаар монгол хэлнээ хөврүүлэн дахин нийтлэв
2023 он

Эх сурвалж:  Энди Дюфрэйн
САНАЛ БОЛГОХ