Дафагын суваг

UB Info

1959 онд дөнгөж 23-хан настай байсан Хуан Дафа хүү сургуулиа төгсөн Хятадын Гуанжоу мужийн хойд хэсэгт орших Каованба хэмээх төрлөх тосгондоо буцан ирэх авай.

Төрлөх тосгонд нь өлсгөлөн ноёрхож дусал ус ч үгүй болсон байжээ. Бүхэл бүтэн сууринд нь зөвхөн нэг худаг ажиллаж байв. Тосгоны оршин суугчид тэр худгаас цангаагаа тайлахын тулд бага зэрэг ус авч түүгээрээ хоол хийхээс өөр аргагүй болтол худгийн ус ширгэсэн байв. Энэ тосгонд нь хүмүүс угаал хийх тухай бүр ч мартжээ.

Дөнгөж сургуулиа төгсөн ирсэн залуу хүүд мөхөж буй тосгоноос цэцэглэн хөгжсөн тосгон байгуулах суут санаа нь тэгэхэд л төрсөн бөгөөд тэр мөрөөдөлдөө хүрэх замд ямар бэрхшээл тулгарах талаар огт төсөөлөөгүй байлаа.

Хуан тосгоныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зам тавьж тосгоныг цахилгаанд холбож, оршин суугчдыг усаар яаралтай хангах шаардлагатай гэж шийджээ.  Энэ төлөвлөгөө тосгоныхонд таалагдсан тул суурингийн даргаар Хуаныг сонгосон байна.

Ингээд тосгоны шинэ удирдагч хөрш тосгоноос усны эх үүсвэр олжээ. Гэвч тэр тосгон нь томоохон уулын нөгөө талд байрладаг бөгөөд замд нь хэд хэдэн эгц хадан уул толгод байх хэдий ч хийх зүйлдээ итгэл дүүрэн байсан Хуан пикас хэмээгдэх гар хийцийн багажаа аваад ажилдаа оржээ. 

Тэрбээр амь насаа дэнчин тавин эгц хадан дундуур дүүжлэгдэн байж хажуугаар хүн явах болон ус урсах боломжтой гарцыг цүүцдэж эхлэв. Хэдийгээр тосгоны оршин суугчдад түүний тосгоноо усжуулна гэсэн энэ санааг дэмжиж байсан ч хэн нь түүнд туслах гэж яарсангүй. Зөвхөн 5 жил ядартлаа зүтгэн ажил хийсний дараа хадан дээр хүн явж болохуйц жим үүсэж өөрчлөлтүүд мэдэгдэхүйц болоход л бусад хүмүүс ажилд орж тусалж эхлэв. 

Ухаж буй хүмүүсийн тоо 300-д хүрчээ. 10-н жилийн дараа тэд ердөө 200 метрийн гарцыг цүүцдэж чадсан боловч тосгоны оршин суугчид болон Хуан Дафа нь өөрөө усалгааны талаар тодорхой мэдлэггүй байсан учир ус урсахгүй байв.  Дараа нь уг гарцыг уулын дундуур гарах хонгил болгон хувиргажээ.

Хуан хэдийгээр бүтэлгүйтсэн ч бууж өгсөнгүй! Тосгоны дарга болсон түүний нүдэнд хатаж ангаж буй тосгоных нь иргэд харагдаж байж сууж чадсангүй. Сургуулиа төгссөн хотдоо буцан очиж зөвхөн усан хангамжийн технологийг судлахыг зорьжээ. Жил орчим усан цахилгаан станц  дээр туслахын ажлаас нь эхэлж дадлага хийснийхээ дараа тосгондоо буцаж ирж ус дамжуулах оролдлогоо дахин хийж эхлэв. 

Зорилгодоо хүрэхийн тулд Хуан залуу насаа бүгдийг нь золиосолжээ. Түүнийг 58 настай байхад нь анх сэдэж байсан жим гаргах ажил нь дөнгөж дууссан бөгөөд 1992 онд л хоёрдох ажил болох татсан жимэн дундуураа ус урсгах усан хангамжийг бий болгож эхэлсэн ба үүндээ орчин үеийн мэргэжлийн тоног төхөөрөмж болон насосыг ашигласан байна.

Уг явган зам болон усан сүлжээ нь гурван уул, 3-н тосгон, 10-н эгц хадан уул толгодоор дамждаг урт зам байлаа. Тэрээр төрлөх тосгондоо өөрийн барьсан уг замаар л ус болон цахилгаан авчирч болохуйц зам байгуулж чаджээ.

Одоо Хуаны тосгоны 2000 гаруй оршин суугч, ойр орчмын тосгоны 7000 оршин суугч жил бүр 500 орчим тонн будаа тариалж, 60 орчим га үржил шимтэй, усалгаатай газрыг ашиглан мал аж ахуй эрхэлж байна. Хүмүүс мөнгө олж эхэлж, хүүхдүүдээ сургуульд оруулах боломжтой болсон ба тосгоны 100 гаруй хүн дээд болон дунд, сургуулийн боловсролтой 30 хүн байна.

Хуан энэ 36 жилийн хугацаанд охиноо болон гэр бүлийн бусад гишүүдээ алдсан бөгөөд тэрбээр цэл залуугаасаа зорьсон төсөлдөө бүрэн автан завгүй байсан тул тэднийхээ оршуулах ёслолд нь оролцох бүү хэл тэднийгээ үхсэн гэдгийг нь ч мэдээгүй байв.

Тэрээр өдгөө 83 настай болсон бөгөөд өнөөдрийг хүртэл төрлөх тосгондоо ирж өөрийнхөө нэрэмжит сувгийн ажлыг үе үе шалгахаар ирдэг байна ! Нутгийн ард иргэд нь энэхүү усан жимийг нь "Дафагын суваг" хэмээн нэрийдэх болсон түүхтэй. 

Энди Дюфрэйн  -ийн орчуулгаар Монгол хэлнээ хөрвүүлэн дахин нийтлэв
2023 он

Эх сурвалж:  Энди Дюфрэйн
САНАЛ БОЛГОХ